Төв аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 96 жилийн ойн их баяр наадамд Улсын заан Ц.Баярсайхан, Мягмарсүрэн, Б.Батмөнх, Амгаланбаатар тэргүүтэй хүчит 256 бөх зодоглосноос Баян сумын харьяат Аймгийн харцага Д.Батсүх түрүүлж Аймгийн арслан цолны болзол хангаж, Өндөрширээт сумын харьяат Аймгийн арслан Д.Хүдэрбулга үзүүрлэлээ. Баяр наадмын шөвгийн дөрөвт Эрдэнэсант сумын харьяат Аймгийн харцага И.Мандах, Баянжаргалан сумын заан М.Жамсрандорж нар шөвгөрч, шинээр Аймгийн харцага цолтон төрөв. Мөн Баян сумын заан Б.Баттулга, Жаргалант сумын заан М.Мөнхболд, Өмнөговь аймгийн Өндөр-Улаан сумын харьяат Г.Пүрэвбаатар Угтаалцайдам сумын заан Г.Мөнх-Эрдэнэ нар Аймгийн начин цолны болзлыг хангалаа.