ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 96 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2019-07-09

Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98, Төв аймаг байгуулагдсаны 96, Зуунмод хот байгуулагдсаны 77 жил, Сэргэлэн сумын уугуул Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн, Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ойн баяр наадам дэлгэр зуны наран дор эрч хүчийг бадрааж, цог хийморийг өргөн, Төрт ёсны уламжлал, түүх соёлын гайхамшиг, ард олны сэтгэлийн их цэнгэл дор ёслол төгөлдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Манзушир хутагт Данзанжамъяндорж гэгээнтэн, Засаг даргын орлогч, “Баяр наадмыг зохион байгуулах хороо”-ны дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЗДТГазрын дарга Б.Цэрэндаваа, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Г.Мөнхбадрал тэргүүтэй аймаг сумын удирдлагууд, урлаг соёл, спортын алдартнууд, наадамчин олон оролцлоо. 
Аймгийн ИТХ-ын Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр тогтоолоор төрөлх аймгийнхаа 96 жилийн оын баяр наадамтай хамтатган Сэргэлэн сумын уугуул Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн, Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ойтой хамтатган тэмдэглэж байгаагаараа онцлог болж байна. Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцсан, эрдэм чадал авьяас билэг хосолсон агуу хөгжмийн зохиолчдын маань уран бүтээл, туурвил нь Монголын ард түмэнд төдийгүй дэлхийн урлагийн тайзнаа алдаршиж, 1951 онд хоёр хөгжмийн зохиолчийн хамтран зохиосон “Монгол улсын Төрийн дуулал”-ын аялгуу нь үеийн үед Монгол хүн бүрийн зүрхэнд хоногшин, эх орноороо бахархах, омогших, туурга тусгаар бүрэн эрхт Монгол улсын дархлааг бататган илтгэж, хөгжил дэвшил, ялалт амжилтад хөглөж байдаг бүтээл билээ. 
Төв аймаг байгуулагдсаны 96 жилийн ойн их баяр наадамдаа хүчит бөхчүүдийн бяр, ур ухаан тэгш, шандаст хүлгүүдийн давхил хурдан, эрхий мэргэн харваачдын хараа хурца, оноо мэргэн байж, бахархам их түүхийн эзэд болсон Төв сайхан нутгийн зон олон та бүхэн хотол түмнээрээ сэтгэл тэнүүн сайхан наадаарай.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%