ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВИЙН БҮСИЙН ТУЛГУУР ТӨВ-ТӨВ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 96 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2019-07-07

Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98, Төв аймаг байгуулагдсаны 96, Зуунмод хот байгуулагдсаны 77 жил, Сэргэлэн сумын уугуул Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн, Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ойн баярын хурал Төв аймгийн төв Зуунмод хотноо Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит Монгол туургатан театрт боллоо. Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн М.Энхболдын зөвлөх Р.Болд, Засаг даргын орлогч, “Баяр наадмыг зохион байгуулах хороо”-ны дарга Д.Мөнхбаатар, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Г.Мөнхбадрал, Монгол улсын Цагдаагийн орлогч, бэлтгэл Хошууч генерал О.Отгонжаргал, Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн зээ хүү Л.Энх-цогт, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн ач хүү Г.Тэнгис болон төрийн албан хаагчид, иргэд оролцсон юм.

Эдүгээгээс 96 жилийн тэртээ гал голомтоо бадрааж байсан манай аймаг өнөөдөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж 27 сумтай, нийгэм, соёл, дэд бүтэц, эдийн засаг, хөдөө аж ахуйн цогцолбор болон хөгжиж, улсынхаа нийслэлийг нутаг дэвсгэртээ багтаан, улс орныхоо хөгжил дэвшлийн гол түшиц нутаг байсаар байна. Аймгийн ИТХ-ын Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр тогтоолоор Төв аймагчууд энэ жилийн баяр наадмаа Сэргэлэн сумын уугуул Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн, Монгол улсын Төийн хошой шагналт, Ардыг жүжигчин Лувсанжамбын Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн түүхэн ойтой хамтатган тэмдэглэж байна.

Баярын хурлын үеэр аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, оюун ухаан, билэг авъяасаа дайчлан хөдөлмөрлөж, тогтвортой амжилт үзүүлж байгаа иргэдийг Монгол улсын Засгийн газрын шагнал “Салбарын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Төв аймгийн ИТХ болон Засаг даргын шагналаар шагнасан юм. Үүнд:

“Санхүү банкны Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр:

  1. Доржийн Туяа /аймгийн ЗДТГ-ын нярав/
  2. Пэрэнлэйдамбын Бат-Аюуш /Зуунмод сумын ЗДТГ-ын нярав/

“Нягтлан бодох бүртгэлийн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр:

  1. Мичиджамбын Оюунсүрэн /Ахлах аудитор/
  2. Банзрагчийн Цэцгээ /Зуунмод сумын Дэгдээхий цэцэрлэгийн нярав/

“Хөдөлмөрийн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр:

  1. Нэргүйн Отгонбаяр /Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нягтлан бодогч/

“Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр:

  1. Балдандоржийн Амгалан /Зуунмод сумын Ланс багийн ахмад настан/
  2. Доржсүрэнгийн Мөнхбат /”Монгол туургатан театр”-ын захирал/
  3. Дамдинсүрэнгийн Бямбаа /Баянхангай сумын иргэн/

Аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр:

  1. Шаравжамцын Отгон /Зуунмод сумын V багийн ахмад настан/
  2. Сүрэнхорлоогийн Ганчимэг /аймгийн ХХААГазрын Тариалангийн албаны дарга/
  3. Цэрэндоржийн Саранчимэг /аймгийн ЗДТГ-ын Архив, бичиг хэргийн ажилтан/
  4. Мишигдоржийн Болормаа /Аймгийн УЦУОШТөвийн Архив, бичиг хэргийн эрхлэгч/

Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр:

  1. Банзрагчийн Аргамж /Төв АЗЗА ТӨХК-ны харуул/
  2. Батдоржийн Нүрзэд /Хот тохижуулах газрын жолооч/
  3. Цэндийн Бямбасүрэн /Зуунмод сумын Ланс багийн ахмад настан/
  4. Дашдондогийн Туул /ЗХ-ний 016 дугаар бригадын захирагчийн Нэгдүгээр орлогч, Штабын дарга/
  5. Мижиддоржийн Батбаяр /”Төв гэрэл” ХХК-ний цахилгаанчин/
  6. Балдангийн Энхтуул /“Тусгал төв” ХХК-ний засалчин/
  7. Сэрээтэрийн Гийнаа /Монгол улсын Алдарт уяач/

Аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух бичиг”-ээр:  

  1. Сандагдоржийн Эрдэнэбилэг /аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч/
  2. Санжаасүрэнгийн Оюунхүү /аймгийн Цагдаагийн газрын жолооч, цагдаагийн ахлах ахлагч/
  3. Дашбаатарын Гантулга /аймгийн ЗДТГ-ын НҮХМОНХАлбаны мэргэжилтэн/
  4. Янгигын Гантуяа /аймгийн Шүүх шинжилгээний албаны лаборант/
  5. Дашдондогийн Цэрэнбат /аймгийн Шүүх шинжилгээний албаны жолооч/
  6. Баатарчулууны Болортунгалаг /Зуунмод сумын Ланс багийн иргэн/

Аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр:

  1. Даваасамбуугийн Пүрэв-Очир /аймгийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын жижүүр, мөрдөгч/
  2. Лхагваагийн Хишигтуяа /аймгийн БТСГазрын үйлчлэгч/
  3. Базарын Нямдаваа /Төв АЗЗА ТӨХК-ний харуул, жолооч/
  4. Баатарын Бямбадорж /Төв АЗЗА ТӨХК-ний замчин, механизмчин/
  5. Нямдаваагийн Урантунгалаг /Хот тохижуулах газрын үйлчлэгч/
  6. Равжирийн Пүрвээ /Зуунмод сумын III багийн ахмад настан/
  7. Батнасангийн Мягмар /Арбулаг ХК-ний сантехникч/
  8. Пүрэвжавын Эрдэнэ-Очир /Өгөөмөр уул ХК-ний инженер/
  9. Гочоосүрэнгийн Долгорсүрэн /Төв Цогт-Өлзийт ХК-ний засалчин/
  10. Бунийн Цэвэгжав /Зуунмод сумын Нацагдорж багийн иргэн/
  11. Бэгзийн Отгонжаргал /Зуунмод сумын Нацагдорж багийн иргэн/
  12. Батсуурийн Батсүх /Зуунмод сумын Баруун Зуунмод багийн иргэн/
  13. Цэрэнсодномын Баттогтох /Зуунмод сумын Баянхошуу багийн иргэн/

Сангийн яамны “Жуух бичиг”-ээр:

  1. Дорждамбын Мягмарсүрэн /Зуунмод сумын ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн мэргэжилтэн/
  2. Даваагийн Мөнхтуяа /“Бүжинхэн цэцэрлэг”-ийн нягтлан бодогч/

Монголын Залуучуудын холбооны “Эв нэгдийн Мөнгөн од медаль”-иар:

  1. Энхболорын Ганхуяг /аймгийн ГБХЗХГазрын менежер/ нарыг тус тус шагналаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%