Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98, Төв аймаг байгуулагдсаны 96, Зуунмод хот байгуулагдсаны 77 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа, Зуунмод сумын ЗДТГ-н дарга Г.Батжаргал тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд, төрийн албан хаагчид Ардын Засгийн газрын анхын Ерөнхий сайд, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөснөөр аймгийн баяр наадмын үйл ажиллагаа эхэллээ.