ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ҮНДЭСНИЙ ИХ СУРЫН 2019 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЗАЛУУ ХАРВААЧДЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-07-05

Төв аймгийн Баянжаргалан сумын харъяат, Монгол улсын мэргэн, спортын мастер Д.Өлзийбат агсны нэрэмжит Үндэсий их сурын 2019 оны аварга шалгаруулах залуу харваачдын тэмцээнийг Төв аймгийн Зуунмод сумын “Соёл амралтын хүрээлэн”-д зохион байгуулагдлаа. Тус тэмцээний нээлтийн ажиллагаанд Төв аймгийн  Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, НБХэлтсийн дарга Д.Мөнхцэцэг болон Үндэсний сурын холбооны тэргүүлэгч Б.Хүрэлбаатар, Үндэсний сурын спортын мастер Ө.Лхагважав нар оролцсон юм. Төв аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Монголын Үндэсний сурын холбоо, “Өлзий мэргэн” сурын холбоо хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд 21 аймгийн 28 багийн 250 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж оролцлоо. Анх 2011 онд Залуу харваачдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2016 оноос Төв аймгийн Баянжаргалан сумын харъяат, Монгол улсын мэргэн, спортын мастер Д.Өлзийбат агсны нэрэмжит тэмцээн болгожээ. Үндэсний их сурын улсын аварга шалгаруулах залуу харваачдын тэмцээн нь Үндэсний их баяр наадмын өмнөх томоохон сорил болдог тухай зохион байгуулагчид хэлж байлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%