Өргөсөн тангарагтаа үнэнч байж ард иргэдийн
энх амгалан амьдралын төлөө зүтгэх хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэрэг,
цагдаагийн байгууллагын хөгжил дэвшилд залуу халуун нас, хөдөлмөр зүтгэлээ
зориулсан ахмад буурлууд, цагдаагийн
байгууллагад мөр зэрэгцэн алба хааж байгаа эрхэм алба хаагч ажилтан та бүхэнд Арван тавны цагдаагаас улбаатай Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар үүсч
байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярыг тохиолдуулан баярын
мэндийг хувиасаа болон Сайншанд
сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт Төлөөлөгчид, Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс
хүргэе
Төр
минь төвшин, түмэн олон минь
амгалан байх болтугай.