ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Аравдугаар хуралдаан хуралдлаа

2019-07-02

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчидийн 10 дугаар хуралдаан 2019 оны 07-р сарын 01-ны өдөр аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд хуралдлаа.

Тэргүүлэгчдийн 10 дугаар хуралдаанаар:-

1. Бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгах саналыг үндэсний хөгжлийн газарт хүргүүлэх тухай асуудлыг хэлэлцээд Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын төсөлд аймгаас Дэд бүтцийн чиглэлээр, Хөдөө, аж ахуй, үйлдвэрлэлийн чиглэлээр, Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр, Нийгэм, шинжлэх ухааны  салбарын чиглэл тус бүрээр саналыг тусгуулахаар Үндэсний хөгжлийн газарт уламжлалаа.  

Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын төсөлд тусгах саналыг Үндэсний хөгжлийн газарт хүргүүлэн, өөрийн аймгийн бодлого, зорилтуудыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулах, аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжил байршлын судалгаа, зураглал боловсруулах, мэдээллийн баазыг өргтөгөх, улс, бүс нутгийн чанартай томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр Үндэсний хөгжлийн газартай нягт хамтран ажиллахыг аймгийн засаг даргад даалгав.

2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилтийг  2019 оны эхний хагас жилийн байдлаар хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

3. Аймгийн 2019 оны хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны явцыг хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

4. Иргэний зөвлөлийн гишүүнийг томилох тухай

5. Хөрөнгө шийдвэрлэх тухай

6. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний эцсийн найруулгын тухай

7. Төрийн дээд одон медальд уламжлах тухай  зэрэг нийт 7 асуудал хэлэлцэж 6 тогтоол батлан хуралдааны тэмдэглэлээр 2 үүрэг өгөв.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%