ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Өмнөговь аймгийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан, албан хаагчид Төв аймагт ажиллалаа

2019-07-02

Ард иргэддээ төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай хүргэх зорилгоор Төв аймгийн “Нэг цонхны үйлчилгээ”-г 2008 онд байгуулсан бөгөөд түүнээс хойш үйл ажиллагаа нь өргөжиж, үзүүлж буй үйлчилгээний цар хүрээ, хүртээмж тасралтгүй нэмэгдэж 27 сумандаа “Нэг цонхны үйлчилгээ”-г бүрэн нэвтрүүлж байв. Монгол улсын Засгийн газрын 2016 оны 141 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, Төрийн нэгдсэн үйлчилгээнийн шинэ тогтолцоог бий болгох зорилгоор Зуунмод сумын “Нэг цонхны үйлчилгээ”-г өргөжүүлэн, ашиглагдахгүй барилга, байгууламжийг аймгийн хөрөнгө оруулалтаар засварлаж, 2017 оны 10 дугаар сард аймгийн Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвийг байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар Төв аймгийн Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвд төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн нийт 26 байгууллага 300 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа юм.

Монгол улсын аймгуудын хэмжээнд анхдагч, жишиг болохуйц гэдгээрээ онцлогтой Төв аймгийн ТҮНТөвтэй танилцаж, туршлага судлах хүсэлтэй байгаагаа гадаад, дотоодын олон байгууллагын төлөөлөгч нар илэрхийлсээр байна. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвийн 15 ажилтан, албан хаагчид манай Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Өмнөговь аймгийн хувьд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг шинэчилсэн зохион байгуулалтад оруулснаар 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Одоогийн байдлаар тус төв нь 21 байгууллагын 223 нэр төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлдэг тухайгаа хэлж байсан юм.  

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%