Бутаны Хаант улсын төлөөлөгчид нь Монгол улсын Их хурлын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд Монгол улсад зохион байгуулж байгаа “Эмэгтэйчүүд-Манлайлал” олон улсын чуулганд оролцож байгаа аж.
Монгол улсад ажиллах үеэрээ манай аймагт зочилж, орон нутгийн түвшинд төрийн үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрч байгаатай танилцах зорилготой гэдгээ илэрхийллээ. Төлөөлөгчдийг аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, НҮХМОНХАлбаны дарга С.Цогбаяр нар хүлээн авч уулзан аймаг, орон нутгийн болон Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвийн танилцуулгыг хүргэсэн юм. Уулзалтын дараа Бутаны Хаант улсын төлөөлөгчид аймгийн Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцана.