Монгол улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаар тогтоол, Монгол улсын Ерөнхий сайдын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаар захирамж, Хууль, зүй дотоод хэргийн сайдын баталсан “Орон нутагт улсын үзлэг явуулах хуваарь”-ийг үндэслэн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ахлагчтай, Архивын Ерөнхий газрын ХШҮДАХэлтсийн дарга, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын ахлах байцаагч Ч.Оюунчимэг, Төрийн албаны зөвлөлийн шинжээч Б.Оюуннасан, Архивын Ерөнхий газрын Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын байцаагч А.Болд, ХШҮДАХэлтсийн мэргэжилтэн С.Лхамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2019 оны 6 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд манай аймагт ажиллаж, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг явууллаа. Улсын үзлэгт аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, Нийгмийн даатгалын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Зуунмод, Баянжаргалан, Баян сумд тус тус хамрагдсан бөгөөд нийт 12 байгууллагад үзлэг хийж, зөвлөмж чиглэл өгч ажиллалаа.
Төв аймгийн хувьд 2019 оны Засгийн газрын “Төрийн байгууллагын ажлын үохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт”-ийн улсын үзлэг явуулах тухай тогтоолын дагуу аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэлээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулан, байгууллага, сумдад ажиллах хуваарийг батлан, тайлан, дүн, илтгэл мэдээллийг аймгийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцүүлж ажилласан. Архивын улсын үзлэгт бэлтгэх ажлыг зохион байгуулснаар аймгийн хэмжээнд нийт 178 байгууллагын 55 байгууллага нь архив, албан хэрэг хөтлөлтийн программыг шинээр нэвтрүүлж, 29 байгууллага нь архивын программыг шинэчлэн сайжруулж, 74 байгууллага нь архивын нягтруулсан шүүгээ болон зориулалтын тавиуртай болж, архив албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын үйл ажиллагааг дэмжиж техник хэрэгслийг шинэчлэн сайжруулж ажилласны үр дүнд бүх байгууллагууд архивын өрөөгөө тохижуулж, зориулалтын дагуу тоноглож, архивын өрөөгүй байсан байгууллагууд өрөө, сейф, шүүгээтэй болж архивын баримтын хадгалалт хамгаалалтыг сайжруулж ажилласан байна. Улсын үзлэгийн ажлын хэсгийн зүгээс амжилт, ололттой талыг онцолж байсан бол зөрчил, дутагдлыг хэрхэн арилгаж ажиллах талаар, цаашид анхаарах асуудалд тодорхой үүрэг чиглэлийг өгсөн юм.