ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн IX Хуралдаан хуралдлаа

2019-06-21

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит IX хуралдаан 06-р сарын 20-ны өдөр аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд хуралдлаа.

Тус хуралдаанаар:-

1.Аймгийн Боловсролын тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явцыг хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

2. Монгол улсад зохион байгуулагдах “Торгоны зам” олон улсын авто ралли тэмцээн манай аймгийн нутгаар дайрч явахтай холбогдуулан аймгийн баяр наадмыг  Монгол Улсын Засгийн газрын тогтоосон товд багтааж үйл ажиллагааг шахаж явуулах тухай аймгийн Засаг даргын мэдээллийг хэлэлцээд аймгийн баяр наадмыг Долоо дугаар сарын 8,9–ны өдрүүдэд зохион байгуулахыг дэмжлээ.

-“Торгоны зам” олон улсын авто ралли уралдааныг зохион байгуулах улсын ажлын хэсгийн дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга /З.Энхболд/-д  Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын нутгаар дамжин манай аймгийн Цээл, Угтаалцайдам, Баянцогт, Аргалант сумын нутгаар уралдах замын маршрут нь газар тариалангийн гол бүс, тариалангийн талбайтай давхцаж байгаа тул нягтлан үзэж маршрутыг өөрчлөх, манай аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэсант, Бүрэн, Баян-Өнжүүл сумдын нутгийг дайран 2019 оны 07 дугаар сарын 10 ны өдөр уралдах замын маршрут нь Туул гол, Даацын гол, Хөтөл нуурын бүс газар байгаа нь манай аймгийн баруун урд талын сумдын нутгаар гандуу, хуурайшилт ихтэйгээс малчид, мал энэ бүс нутагт гол усаа дагаж төвлөрөн зусаж буй тул осол эрсдэл гарахгүй гэх баталгаа байхгүй, дээр нь энэ бүс нутгийн хөрсний бүтэц муу, цөлжилт явагдаж байгааг улам нэмэгдүүлэх бодит нөхцөл бүрдүүлж байх тул энэ уралдааныг явуулах боломжгүй байгааг анхаарч шийдвэрлэх тухай саналыг уламжилж “Торгоны зам” олон улсын авто ралли уралдааны зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж, орон нутгийн иргэдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалж, энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгалаа.

3. Ахмадын байгууллагын үйл ажиллагаа, ахмадын зөвлөх үйлчилгээний үр дүнгийн тухай мэдээллийг хэлэлцээд “Ахмад настны тухай” хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудад даалган хуралдааны тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөв.

4.Ус үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2-р үе шатны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг хэлэлцээд хөтөлбөрийн зорилт арга хэмжээнүүдий хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг даалган хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

5.Инновацын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцээд “Инновацын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөөг батлав.

6.Улсын төсвийн 2018 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн, үр нөлөөнд Төв аймаг дахь Төрийн Аудитын газраас хийсэн аудитын тайлангийн тухай Төв аймаг дахь Төрийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх Аудитор Ц.Хишигжаргалын мэдээллийг хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

7.Төрийн дээд одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд авъяас билэг, хүч хөдөлмөрөө дайчлан олон жил, үр бүтээлтэй ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсан, мөн залуу хойч үеийг өөрийн арга туршлагаар залгамжлан хүмүүжүүлж байгаа  иргэдийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн IX хуралдаанаар 7 асуудал хэлэлцэж 3 тогтоол батлан хуралдааны 3 тэмдэглэлээр үүрэг өгөв.

 

 

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%