ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ТӨВ АЙМГИЙН УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ” ЦАХИМ САНГ ҮҮСГЭЛЭЭ

2019-06-21

Аймгийн хэмжээнд уул уурхайн үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын нийгмийн хариуцлагыг сайжруулах зорилгоор “Төв аймгийн уул уурхайн үйлдвэрлэлийн ил тод байдал” цахим санг үүсгэх ажлыг ажлыг Канад улсын Мерит төсөлттэй хамтран амжилттай хийлээ. Энэхүү цахим сан нь хариуцлагатай уул уурхайн салбарыг удирдах, хянахад зориулагдсан веб програм юм. Тухайн веб нь уурхайн лицензийн үйл ажиллагааны явцыг стандартчилж харуулсан бөгөөд орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ, байгаль орчин, уул уурхайн үйл ажиллагааны талаарх бүх баримт бичгүүдийг нэг дор багтааснаараа давуу талтай юм. Энэхүү цахим санг Монгол улсын хэмжээнд анх удаагаа нэвтрүүлж байгаагаараа ихээхэн онцлогтой бөгөөд манай аймаг нь уул уурхай, хөдөө аж ахуйн салбаруудын томоохон үйлдвэрлэгч аймгийн хувьд 2018 онд нийгмийн хариуцлагын гэрээгээр 1 тэрбум 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгүүлээд байна. Энэ жилийн хувьд нийгмийн хариуцлагын гэрээг орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ болгон өөрчилж, тус гэрээнд хийж хэрэгжүүлэх ажил, хөрөнгө оруулалтыг товч тодорхой зааж,  www.mining-tuv.mn сайтад байршуулснаар сум, аж ахуй нэгжүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж байгаа юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%