Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Заамар сумын МСҮТөвийн түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна. Төв аймгийн Заамар сумын МСҮТөв нь анх 1969 онд Сайд нарын зөвлөлийн тушаалаар 5 багш, 20 суралцагчтайгаар сургуулийн дотуур байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Эдүгээ 440 хүүхдийн хичээлийн байр, 240 хүүхдийн дотуур байртай, 200 гаруй суралцагч, 50 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж, нэг жилийн ангидаа 14 мэргэжлээр, 2.5 жилийн ангидаа 5 мэргэжлээр чадварлаг мэргэжилтэнгүүдийг бэлтгэж байна. МСҮТөвийн хамт олон түүхт ойгоо угтан сургуулийнхаа гадна болон дотор засвар, тохижилтын ажил, анги кабинет шинээр байгуулах зэрэг 50 бүтээлч ажлыг санаачлан, хийж гүйцэтгэжээ.