ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ХУВИЙН ХЭВШЛИЙН 76 БАЙГУУЛЛАГА БАЙНА

2019-06-21

Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг “Инээмсэглэл-Эерэг хандлаг” уриан дор зохион байгуулж 2019-2020 онд “Эрүүл мэнд-8/20” зорилтыг хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэсэн. Уг зорилтод эмийн чанар, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх, жирэмсний хяналт, эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх, элэгний Д вирусийн эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулах, 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх, хорт хавдрын эрт илрүүлэг, зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг буруулах зэрэг найман зорилт багтаж байгаа юм.

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилтыг хангах хүрээнд Аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХХЭМБ хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа байгаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг “Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын түншлэлийг бэхжүүлэх нь” уриан дор зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, НБХэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, ЭМГазрын дарга С.Оюунцэцэг болон эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд, ХХЭМБайгууллагын  90 гаруй төлөөлөл оролцсон юм. Манай аймгийн хэмжээнд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 76 байгууллага байдаг бөгөөд эдгээр байгууллагуудын үйл ажиллагааны болон эмнэлгийн тусламж үйлчилгээний статистик мэдээллийг сайжруулах, мэдээлэл солилцох, эргэх холбоог сайжруулахад зөвлөгөөний ач холбогдол оршиж байгаа гэдгийг онцолж байлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%