2019 оны 6 дугаар сар 16-ны өдөр Аймгийн Онцгой комисс Баянхангай, Лүн суманд их хэмжээний аадар бороо орсны улмаас эвдэрсэн авто замын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
- Улаанбаатар –Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын 97 дахь км -117 дахь км хүртэл авто замын хөвөө эвдэрсэн, 117 дахь км орчим авто замын далан сэтэрч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэх боломжгүй болсон
- Баянхангай сумын төв чиглэлийн орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын 1 цэгт 20м орчим хэсэгт үерийн ус замын далан дээгүүр халин урсаж байгаа бөгөөд, замын хөвөө их хэмжээгээр эвдэрсэн байдалтай
- Аргалант сумын төвийн урд талын жалгаар их хэмжээний үерийн ус урсаж 1 жижиг гүүр, 1 явган хүний гүүр урссан ба сумын төврүү ордог жижиг төмөрбетон гүүрийн гарах тал усанд угаагдаж тулгуур суурь эвдэрсэн байдалтай байгаа юм.
Үерийн улмаас эвдэрсэн улсын чанартай авто замыг сэргээн засварлахад тодорхой хугацаа орох учир Баянхангай чиглэлийн авто замаар дайруулан түр зам гарган баруун чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зорчуулах нь зүйтэй гэж ЗТХТөвийн дарга Р.Буд үүрэг чиглэл өгсний дагуу тус авто замын эвдрэлийг борооны ус татармагц яаралтай засварлаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.
Мөн Аргалант сумын төвийн гүүрийн эвдрэл болон Баянхангай сумын авто замын эвдрэлийн байдалтай газар дээр нь танилцаж акт дүгнэлт гаргуулж, цаашид авах арга хэмжээг тодорхой болгохоор ажиллаж байна.