ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД 60 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЧЭЭ

2019-06-10

     Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын нэг бол Дахин төлөвлөлт билээ. Өнгөрсөн онд Дархан сумын 61, 62, 63 дугаар брак байруудыг дахин төлөвлөлтөд оруулахаар болж тендерт “Минж проперти” ХХК шалгаран ажлаа эхэлж өнөөдөр ашиглалтад өгөхөд бэлэн болжээ.
     Өнөөдөр /2019.06.05/ дээрх гурван брак байрын 24 айлын хувиарлалтыг эхний ээлжид хийх уулзалт боллоо. Хэзээ мөдгүй нурах дөхсөн брак байраа орчин үеийн шаардлагад нийцсэн тохилог орон сууцаар сольж байгаа иргэд уулзалтын үеэр талархлаа илэрхийлж байсан юм.
     Дархан хотын анхны барилгуудын нэг болох үндсэн тосгоны брак байрууд нь 1960-1969 онуудад баригдсан. Эдгээр байрыг эдэлгээ даах боломжгүй, хүн амьдрах нөхцөлгүй, аюултай орчин бүрдсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ.
     Мөн олон улсын зам дагуу байрладаг учраас хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа учраас Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулахаар болсон юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%