ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ХУРЦ АРСЛАН Г.ДЭМҮҮЛИЙН НЭРЭМЖИТ БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-06-07

Монгол Улсын Хурц Арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 2017 онд Монгол бөхийн өргөөнд, 2018 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулагдаж байсан бол 2019 онд түүний төрсөн нутаг Манлай суманд 6 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Г.Дэмүүл арслан 1969 онд Монгол төрийнхөө баяр наадамд 8 даван түрүүлж Монгол Улсын Арслан цолны болзол хангаж байсан бөгөөд тэрээр говийн гурван аймгаас Улсынхаа баяр наадамд түрүүлсэн ганц бөх байсан юм. Тийм ч учраас түүний залгамж халааг бэлтгэж, үйл хэргийг нь үргэлжүүлэх үүднээс Манлай суманд зохион байгуулсан тус барилдааны үеэр Г.Дэмүүл арслангийн төрсөн нутаг Алтгана хэмээх газарт Өмнөговь аймгийн харьяат 112 бөхийн барилдаан болж аймгийн Арслан Б.Амгаланбаатар түрүүлэн Монгол Улсын начин Б.Сумъяа үзүүрлэлээ. Харин Г.Дэмүүл арслангийн нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаанд МУ-ын аварга Ч.Санжаадамба, МУ-ын заан Б.Батмөнх, Т.Санчир, МУ-ын начин Л.Гантулга, Б.Сумъяа, Ц.Одбаяр, Э.Даш, Б.Ганхуяг, Д.Амарсайхан, Ш.Дарханбат нарын тэргүүтэй бөхчүүд барилдаж МУ-ын начин Д.Амарсайхан түрүүлж, МУ-ын начин Э.Даш үзүүрлэн, МУ-ын аварга Ч.Санжаадамба, МУ-ын заан Б.Батмөнх нар шөвгөрлөө. Түүнчлэн Г.Дэмүүл агсны залуу идэр насандаа өргөж байсан 380 кг-тай чулууг барилдаанд оролцсон бөхчүүд баг болон өргөж эр бяраа шалгасан юм.
Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, Үндэсний бөхийн холбооноос санаачлан зохион байгуулсан уг барилдаанд хамтран ажилласан Манлай сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон, ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлсэн Оюутолгой ХХК, Говийн оюу ХДС, Энержи ресурс ХХК, Тавантолгой ХК, Эрдэнэс тавантолгой ХК, Баатарван транс ХХК, Хаш барилгын материалын дэлгүүр, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч В.Мөнхбат, АПУ компанийн Захирал Ц.Эрдэнэбилэг, Г.Дэмүүл арслангийн ар гэр, үр хүүхдүүд болон бусад дэмжиж оролцсон иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад гүн талархал илэрхийлэе.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%