Төв аймгийн Морин спорт, уяачдын холбоо, Миг даатгал ХХК-ны Төв аймаг дахь салбартай хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Зуунмод сумын Ерөнхий боловсролын Хүмүүн цогцолбор сургуулийн 55, IV сургуулийн 17, V сургуулийн 36 нийт 107 Хурдан морины уралдаанч хүүхдэд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн зөвлөлийн дарга Ж.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Төв аймгийн Морин спорт, уяачдын холбооны Тэргүүн Ч.Сарангэрэл, аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, 3Миг даатгал3 ХХК-ны Төв аймаг дахь салбарын захирал Д.Галбадрах нар сурлагын амжилт хүсч бэлэг гардууллаа.