Зуунмод хотын “Соёл амралтын хүрээлэн”-ийн тогтвортой үйл ажиллагааг хангах, иргэд олон нийтэд эрүүл экологийн цэвэр бүтээгдэхүүнээр үйлчлэх, хүүхэд залуучуудад цэцэг, жимс, жимсгэнэ, хүнсний нарийн ногоо тариалах болон экологийн мэдлэг олгох зорилгоор “Хүлэмжийн цогцолбор парк”-ыг байрж байгуулж байна. “Хүлэмжийн цогцолбор парк” ашиглалтад орсноор хамгаалагдсан хөрсний аж ахуйн орчин үеийн дэвшилтэт технологийг иргэдэд сурталчлах, хүлэмжийн аж ахуй эрхлэх эрмэлзлэлийг нэмэгдүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэх, аймаг, орон нутагт ирсэн гадаад, дотоодын аялагч, жуулчдад үзүүлэх үйлчилгээний газар нэмэгдэх, Зуунмод суманд эко тохилог орчин бүрдэж “Амьд цэцэг”-ийн худалдаа, үйлчилгээг үзүүлэх зэрэг боломжууд бүрдэх юм.