ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

"ШИНЭ БАГ" ТӨСЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019-05-29

            Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан иргэдийн хамтач, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, амьдрах орчноо сайжруулах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилготой 2 дахь жилдээ аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа  "Шинэ баг төсөл"-ийг удирдах манлайлагчдыг чадавхижуулах сургалтыг Хот байгуулалтын мэдээлэл судалгааны төвтэй хамтран 2019.05.29,30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
           Уг сургалтад Даланзадгад сумын 8 багийн иргэд оролцож байгаа бөгөөд тэдэнд "Шинэ баг төсөл"-ийг удирдан зохион байгуулах зөвлөлийн гишүүн Г.Данзанлхагва, Хот байгуулалтын мэдээлэл судалгааны төвийн менежер С.Уянга, Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын хуримтлалын бүлгийн ахлагч н.Батцэнгэл нар хэрхэн иргэд өөр хоорондоо нэгдэж, хуримтлалын сан бий болгож түүгээрээ бүтээлч ажил хийж болох талаар сургалт явуулж мэдээлэл хийлээ. 
            Түүнчлэн 2018 онд "Шинэ баг төсөл"-ийн уралдаанд шилдгээр шалгарсан 6 дугаар багийн Жаал-Уулын 1,2 дугаар гудамжны ахлагч Б.Пүрэвжав, 8 дугаар багийн Арслан хотхоны ахлагч н.Цолмон, 3 дугаар багийн 44 дүгээр орон сууцны ахлагч Э.Золбаяр нар гудамж, орон сууцныхаа иргэдтэйгээ хамтран хийж бүтээсэн ажил, арга хэмжээний талаарх туршлагаасаа хуваалцлаа.
             Мөн аймгийн ИТХ-аас санаачлан зохион байгуулж байгаа Шинэ баг төсөлд Өмнөговь аймгийн бүхий л сум багийн иргэд өөр хоорондоо хамтран нэгдэж болзол, журмын дагуу оролцох боломжтой юм. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%