ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВИЙН БҮСИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ДОРНОГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-05-28

Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын Ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалтыг 2013 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай.
Энэхүү уламжлалын дагуу Дорноговь аймгийн ИТХ-аас  “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын албаны ажилтнуудыг туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн”-ийг /2019.05.21-26/ Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгууллаа.
 Энэхүү туршлага солилцох уулзалтад УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт П.Энхсайхан, н.Оюун, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн менежер н.Золжаргал, Монголын нутгийн удирдлагын холбооны Ажлын албаны дарга П.Янжинлхам зэрэг албаны төлөөллүүд болон Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Төв, Дундговь, Сэлэнгэ аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаныхан оролцсон бөгөөд энэ удаагийн уулзалтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Засгийн ордонтой хамтран зохион байгуулснаараа онцлогтой боллоо. 
Төвийн бүсийн аймгуудын “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын албаны ажилтнуудыг туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн”-ийн хүрээнд Нутгийн удирдлагын эрхзүйн орчныг боловсронгуй болгох тухай илтгэлүүд тавигдаж, оролцогч аймгуудаас санал зөвлөмжүүдийг гаргасан бөгөөд мөн Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн үр дүн, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцсэн юм.
Мөн Говийн ноён хутагтын музей, аймгийн томоохон бүтээн байгуулалтууд, Хүслийн уул, Энергийн төв, “Монцемент ХХК”-ний Цементийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.  
Түүнчлэн төвийн бүсийн ИТХ-ын удирдлагууд болон ажлын албаны ажилтнуудыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны холбогдох дарга, мэргэжилтнүүд угтан авч Эрээн хоттой танилцуулан, төвийн бүсийн аймгуудтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан юм. 
Мөн ажилтнуудын дунд Элсний гар бөмбөг, олс таталт, элсэн уулын орой булаалдах зэрэг спортын тэмцээнүүд зохион байгуулагдлаа.




Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%