ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ИРГЭД “НИЙТИЙН АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР БАЙГУУЛАХ” САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ

2019-05-28

Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр /IV/ багт 2 мянга орчим иргэн оршин суудаг. Өнөөдөр Багийн иргэдийн Нийтийн хурлаа зохион байгуулж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын саналыг нэгтгэн, эрэмбэллээ. Нийт иргэдийн 90 гаруй хувь нь “Нийтийн ахуйн үйлчилгээний төв байгуулах” /халуун ус, үсчин, оёдол гэх мэт/ саналыг дэмжсэн бөгөөд энэ асуудал тэдний хувьд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай, тулгамдаж буй асуудал гэдгийг онцолсон. Мөн багийн төвдөө эмийн сантай болох, цахим банкны үйлчилгээ буюу АТМ суурилуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн /автобус/ хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг иргэдээс ирүүлсэн саналын дагуу нэгтгэж, эрэмбэлсэн юм. 2018 онд иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн орон нутгийн төсвөөс 360.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн шинэ багийн төв барих ажлыг эхлүүлсэн бөгөөд тус ажлын үр дүн бодитоор сүндэрлэж, Зүүндэлгэрчүүд шинэ багийн төвөө тун удахгүй хүлээн авахад бэлэн болжээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%