ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БАРУУН ЗУУНМОД БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2019-05-28

Иргэдийн хувьд өөрсдийнхөө төлөө ажиллаж, амьдрах нөхцлийг орон нутагтаа улам бүр сайжруулах, тулгамдсан асуудлаа хэлэлцэн шийдвэрлүүлэх, шийдвэрийн явцад хяналт тавин ажиллах боломж нь нээлттэй байдаг. үзэл бодлоо илэрхийлж, шийдвэрлүүлэх, дуу хоолойгоо хүргэх хамгийн анхан шатны үйл ажиллагаа бол Багийн иргэдийн Нийтийн хурал юм. Иймд Багийн иргэдийн нийтийн хуралд иргэдийн оролцоо маш чухал юм. Аймгийн Засаг даргаас Багийн иргэдийн Нийтийн хурал дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын хуралд оролцох нөхцлийг бүрдүүлж, цалинтай чөлөө олгох үүрэг чиглэлийг хэлтэс, агентлаг, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад өгсөн. Энэ хүрээнд тус Багийн иргэдийн Нийтийн хуралд төрийн албан хаагчдын оролцоо нэмэгдсэн тухай онцолж байв. 
Баруун Зуунмод баг /зургаадугаар баг/ нь 3400 гаруй иргэн, 1020 өрхтэй Зуунмод сумын томоохон багуудын нэг юм. Багийн иргэдийн Нийтийн хурлыг улиралд нэг удаа, жилдээ 4-өөс доошгүй зохион байгуулдаг. Энэ удаагийн хурлыг 2020 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын саналыг нэгтгэж эрэмбэлэх, өмнөх хурлаас гарсан саналын хэрэгжилт, явцын талаар мэдээлэл хийх, Төрийн болон ТББ-ын мэдээлэл, хуулийн танилцуулгыг хийх зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Зуунмод сумын ЗДТГ-ын газрын даамал Р.Жавзандолгор улсын хэмжээнд хаягын шинэчлэлт хийж байгаатай холбогдуулан 2019 онд Баруун Зуунмод багийн айл өрхийн хашааг хаягжуулах тухай мэдээллийг өгсөн юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%