ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

24 ДЭХ УДААГИЙН САММИТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-05-20

Зүүн хойд Азийн орнуудын бүс нутгуудын засаг захиргаа, харилцаа, хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт 24 дэх удаагийн Саммитыг энэ жил Төв аймаг зохион байгуулна. Энэ хүрээнд 24 дэх удаагийн Саммитын бэлтгэл ажлын зөвлөгөөнийг Төв аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнд Төв аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл тэргүүтэй аймгийн удирдлагууд,  БНСУ-ын Кангвон муж, ОХУ-ын Приморын хязгаар, Япон улсын Тоттори муж, БНХАУ-ын Жилинь мужийн албаны төлөөлөгчид оролцсон юм.

Зөвлөгөөнөөр Зүүн хойд Азийн орнуудын бүс нутгуудын засаг захиргаа, харилцаа, хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт 24 дэх удаагийн Саммитын Захирагч нарын зөвлөгөөний сэдвийг хэлэлцэж, эцэслэн батлах, Саммитын урьдчилсан хөтөлбөрийг танилцуулах, хэлэлцэн батлах, Саммитын дагалдах арга хэмжээний төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцуулж санал авах, хамтарсан Тунхаг бичгийн төслийг танилцуулах, санал авах, нэмэлт заалтуудын талаар хэлэлцэв.

Тус зөвлөгөөнөөс 24 дэх удаагийн Саммитыг “Зүүн хойд Азийн орнуудын бүс нутгуудын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх замаар хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах нь” сэдвээр зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн юм. Мөн энэ удаагийн Саммитыг зохион байгуулах Төв аймгийн зүгээс хүргүүлсэн Саммитын урьдчилсан хөтөлбөр төлөвлөгөө, хамтарсан Тунхаг бичиг дэх 8 заалтыг дэмжлээ.  

24 дэх удаагийн Зүүн хойд Азийн орнуудын бүс нутгуудын засаг захиргаа, харилцаа, хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт 24 дэх удаагийн Саммитын 2019 оны 07 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%