Төв аймгийн музейгээс Олон улсын музейн өдөр, Монгол улсад банк санхүүгийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулсан “Монгол улсын зоос, мөнгөн тэмдэгт” /1925-2017/ үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ. Үзэсгэлэнд Зоос судлалын холбооны гишүүн, цуглуулагч Ч.Оргилын “Арилжаа наймаанд хэрэглэгдэж байсан зоосон мөнгө болон мөнгөн тэмдэгтийн цуглуулга”-ын дээжээс дэлгэгдсэн юм. Монгол улсын мөнгөн тэмдэгт нь олон жилийн түүхтэй мөнгөн тэмдэгт бөгөөд тэртээ Хүннү, Түрэг, Уйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан тухай баримт олон байдаг. Зоос, мөнгөн тэмдэгт сонирхогч хүн бүхэнд нээлттэй уг үзэсгэлэн 2019 оны 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.