Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн бие бялдарыг чийрэгжүүлэх, гоо зүйн боловсрол олгох, гимнастикийн спортоор дамжуулан хөдөлгөөний эвсэл, тэсвэр хатуужил суулгах, багаар ажиллах чадварт сургах зорилгоор анх 2003 онд Уран гимнастикийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж эхэлснээс хойш эдүгээ 16 дахь жилтэйгээ золгож байна. Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас бүх насны иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлын улмаас үүсдэг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү тэмцээн юм. Тэмцээнд нийт 20 сумын 27 багийн 320 гаруй хүүхдүүд оролцсоноос тэргүүн байрт Жаргалант /Төв/ баг, дэд байрт Жаргалант сумын “Өгөөмөр цэцэрлэг”-ийн баг, удаах байрт Баянцогт сумын багууд шалгарлаа.