ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“БУУЖ СААТАХ БУРХАНТЫН ХӨНДИЙ” ТӨВИЙН БҮСИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЁРДУГААР ФОРУМ БОЛНО

2019-05-17

Монгол улсын 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д Байгаль орчин, эрүүл ахуйн шаардлага хангасан эко аялал жуулчлалын бүсүүд, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, нүүдлийн соёл, аялал жуулчлалын Монгол брэндийг дэлхийн төв болох зорилт тавьж, МУЗГ-аас эдийн засгийн “Тэргүүлэх гурван салбар”-ын нэг болгон хөгжүүлж 2020 он гэхэд 1.0 сая гадаадын жуулчин хүлээж авах зорилго тавьсан байна. Энэ хүрээнд орон нутгийн онцлогийг харгалзан Дархан-Уул аймаг нь “Аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө-2030” бодлогын баримт бичгийг 2018 оноос батлан хэрэгжүүлж байна.

Мөн тус онд 5 аймаг, нийслэл хотын аялал жуулчлалын томоохон компани, их дээд сургуулиуд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, нутгийн иргэдийн 150 гаруй төлөөллийг оролцуулсан “Төвийн бүсийн аялал жуулчлалын анхдугаар форум”-ыг зохион байгуулж аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг танилцуулсан юм.

Тэгвэл энэ онд “Төвийн бүсийн аялал жуулчлалын хоёрдугаар форум”-ыг 2019 оны 05 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Дархан хотноо олон улсын чанартайгаар зохион байгуулахаар тус аймгийн ЗДТГазар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Дарханы аялал жуулчлалын нэгдсэн холбоо хамтран ажиллаж байна. Мөн форумын дэмжигч байгууллагаар Зам тээвэр хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газар, Монголын үндэсний их сургууль, Дархан ХААИСургууль зэрэг төр, төрийн бус байгууллага, иргэд ажиллаж байгаа аж.

Анхдугаар форумын үр дүнд аялал жуулчлалыг хөгжүүлэх бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт хийсэн таван байршил бүхий газрыг хөрөнгө оруулалт хийх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, орон нутгийн зүгээс төсвийн хөрөнгө оруулалтын 30 хүртэлх хувийг аялал жуулчлалын салбарт зарцуулах зэрэг эерэг шийдвэрүүд гарсан. Мөн нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлал, морин аяллыг дэмжсэнээр өнгөрсөн хугацаанд гадаадын 300 гаруй жуулчдыг мориор аялуулж, орон нутгийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг дэмжсэн. Өнөө жилийн форумаар аялал жуулчлалын эрчмийг бүс нутагтаа яаж үр дүнтэй холбох вэ, өрсөлдөх чадварыг хэрхэн бий болгох зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэнэ. Мөн манай улсад гадаадын хөрөнгө оруулалтаар нэвтрүүлсэн тэргүүн туршлагуудтай танилцана гэж Дарханы аялал жуулчлалын нэгдсэн холбоо НҮТББ-ын тэргүүн Т.Тунгалаг ярьлаа.

Хоёрдугаар форумд төвийн бүсийн таван аймгаас гадна Нийслэлийн аялал жуулчлалын холбоо, тус салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид оролцоно. Мөн БНСУ-ын 41 хотыг эгнээндээ нэгтгэсэн 13 сая хүнтэй Кёнги аймгийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын холбоо, Солонгосын хамгийн том морь сонирхогчдын холбоо, Аялал жуулчлалын тэргүүлэх Кёнхи их сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО, Улаан-Үд хот, Байгаль нуур орчмын аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, олон улсын экспертүүд оролцох юм байна.

Х.Соёл-Эрдэнэ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%