Нэгдсэн үндэстний байгууллагын хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүдийн үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх нь” сэдвээр аймгийн хэмжээний хамтарсан багийн гишүүдэд зориулсан 2 өдрийн /2019.05.07,08/ сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалт нь Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, хохирогчийг хамгаалах, хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалахтай холбогдсон хуулийн заалтуудыг практикт хэрэглэх чадавхийг бэхжүүлэх, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг уялдуулах зорилготой сургалт юм.
Хүний эрхэм чанар ба хүний эрх, жендэрийн тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл, эрх мэдэл хүчирхийллийн уялдаа холбоо, гэр бүлийн хүчирхийллийн бусад хэргээс ялгагдах онцлог, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах цогц тогтолцоо, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын зохицуулалт, түүний ач холбогдол, өөртөө санаа тавих - self care гэсэн сэдвүүдээр онол практик хосолсон сургалтыг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн сэтгэл зүйч Ц.Даваасүрэн, Хөтөлбөрийн зохицуулагч С.Байгальмаа нар удирдаж явууллаа. Онол практик хосолсон энэ сургалтаар хамтарсан багийн гишүүд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх талаар чухал мэдлэг, мэдээлэл олж авлаа. Сургалтын төгсгөлд мэргэжилтнүүдэд сертификат олгосон юм.