Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04
дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит 10 дугаар хуралдаанаар “Айл өрх, иргэд, албан
байгууллага бүр мод тарьцгаая” нэртэй уриалга гаргаж тус уриалгын дагуу иргэд, хөдөлмөрчдөд, “Ногоон байгууламжийн технологи”-ийн сургалтыг аймгийн ИТХ
болон Байгаль орчны газраас хамтран амжилттай зохион байгуулсан. Сайншанд сумын Иргэдийн Цэцэрлэгт
хүрээлэнд 05 дугаар сарын 04-ний өдөр 3 төрлийн 7000 гаруй модыг суулгах ажил
зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд С.Түмэнбаяр
даргатай аймгийн
ИТХ-ын төлөөлөгч, ажлын алба, Д.Эрдэнэбаяр даргатай Сайншанд сумын ИТХ-ын
төлөөлөгч, ажлын алба, С.Одбаяр даргатай Сайншанд сумын ЗДТГ-ын хамт олон, Эрдэнэ сумын Засаг дарга Э.Ганбаяр,
Б.Жаргалсайхан даргатай “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын хамт олон, Байгаль
орчин аялал жуулчлалын газрын ажлын алба, Дорноговь аймаг дахь МСҮТ-ийн
суралцагчид, Сайншанд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш,
сурагчид, Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн багш,
сурагчид, УБТЗ-ын Сайншанд дахь Замын 4 дүгээр ангийн албан хаагчид, Дорноговь аймгийн МАН-ын
дэргэдэх НАМЭХ-ны Тэргүүлэгчдийн төлөөлөл нийт 230 гаруй албан хаагч, сурагчид
оролцож мод тарьлаа.