Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
ээлжит 7 дугаар хуралдаан 05-р сарын 01-ний өдөр аймгийн ЗДТГ-ын “Соёмбо”
танхимд хуралдлаа.
Тэргүүлэгчдийн 7 дугаар хуралдаанаар:-
1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Арван
гуравдугаар хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдуулахаар тов тогтоов.
Аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаар:-
1. Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай
2. Аймгийн нутаг дэвсгэрт бичил уурхай
ажиллуулах газрыг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад авах тухай
3. Аймгийн
нутаг дэвсгэрт шашны сүм, хийд байгуулахад зөвшөөрөл олгох, хяналт тавих
журам”-ыг шинэчлэн батлах тухай
4. Сэргэлэн сумын хилийн цэсийн асуудлаар санал уламжлах тухай асуудлуудыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
2. Монгол Улсын Төв аймгийн ИТХ, БНСВУ-ын Хоа Бинь мужийн Үндсэний Ассемблейн хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хүрэлцэн ирэх Хоа Бинь мужийн Үндэсний Ассемблейн дарга Чан Танг Нинь тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авах арга хэмжээний бэлтгэл, зохион байгуулалт хариуцсан ажлын хэсгийг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д. Батсууриар ахлуулсан ажлын хэсгийг байгуулав.
3. Цэргийн дүйцүүлэх албаны хяналтын тоо батлах тухай асуудлыг хэлэлцээд Сумдад 2019 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог 45 –оор тогтоож, тэдгээрийн цугларалтын үеийн хувийн бэлтгэлийн нормативын жагсаалтыг тус тус батлалаа. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй иргэдийн анхан шатны бэлтгэлийг хангуулах, холбогдох сургалт сурталчилгаа зохион байгуулах тухай шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авах, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн зардлыг жил жилийн орон нутгийн төсөвт тусган батлуулж, оногдуулсан үүргээ гүйцэтгэхэд хэрэглэх дүрэмт хувцас, майхан болон шаардлагатай үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны багаж хэрэгсэлээр хангах, Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэдийн төлбөрийг журмын дагуу төлүүлж, зохих шатны төсөвт хугацаанд нь бүрэн төвлөрүүлэх, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэдийн сургалт, бэлтгэл, цугларалт, дайчиллагаа, өдөр тутмын үйл ажиллагааг сумдын Засаг дарга нараар удирдуулан зохион байгуулахыг аймгийн Засаг даргад даалгав.
4. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг
хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн
явцыг хэлэлцээд “Төрөөс
эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр, үйл
ажиллагааны төлөвлөгөөний эрчимжүүлэх шаардлагатай 10 арга хэмжээнүүдийн
хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авч, “Үр дүнгүй” гэж үнэлэгдсэн ажлын
байрнаас ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэх
судалгаа хийх, анхан шатанд ажиллаж байгаа эмч нарын мэргэжлийн түвшин, ур чадварт нэгдсэн
аттестатчилал явуулж, үр дүнг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг аймгийн
засаг даргад даалган хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.
5. Аймгаас Залуучуудын талаар баримтлах бодлогыг
хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай мэдээллийг
хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.
6. Батсүмбэр сумын
Үдлэг, Жаргалант сумын Жаргалант, Борнуур сумын Борнуурын услалтын системүүдийн
өнөөгийн байдал, цаашдын ашиглалтын тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын
2018 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний
тухай” 391 дүгээр тогтоолын 2 дахь заалтын дагуу Батсүмбэр сумын Үдлэг,
Жаргалант сумын Жаргалант, Борнуур сумын Борнуурын услалтын системүүдийг төрийн
өмчлөлд буюу “Монгол-Ус” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын
балансад шилжүүлэх, эсвэл уг тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын
хүрээнд уг системүүдийн бүрэн бүтэн байдал, одоогийн өмчлөл, эзэмшил, засвар,
шинэчлэл хийхэд шаардагдах хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх боломж, цаашид хэрхэн
үр өгөөжтэй ашиглах зэрэг асуудлыг дахин нягтлан үзэж, төрийн өмчид шилжүүлэхэд
одоогийн өмчлөлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, улсын хөрөнгөөр засвар
шинэчлэлтийг хийсэн нөхцөлд манай аймгийн тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж,
иргэд уг системийг хэрхэн ашиглах, ямар үүрэг хариуцлагатай байх /түрээслэх
эсвэл хэрэгцээт усаа худалдаж авах гэх мэт/ асуудлыг сайтар судлан тодорхой санал
боловсруулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн энэ оны 5
дугаар сарын 28-ны өдрийн 8 дугаар хуралдаанд танилцуулахыг аймгийн Засаг
даргад даалган хуралдааны тэмдэглэлээл үүрэг өгөв.
7. “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтэд хийсэн
аудитын тайлангийн тухай асуудлыг хэлэлцээд “Шилэн дансны тухай” хуулийг
иргэдэд сурталчлах ажлыг өргөжүүлж төсвийн гүйцэтгэл, өмч хөрөнгийн ашиглалт,
хамгаалалтын байдалд олон нийтийн хяналт тавих боломжийг бүрдүүлэх, шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл
байршуулах эрх бүхий албан тушаалтнуудад хийх сургалтыг төлөвлөгөө,
графиктайгаар зохион байгуулах, байгууллагуудын
шилэн дансны цахим хуудсанд тавьж буй мэдээллүүдийн үнэн зөв, нийтэд ойлгомжтой
байдалд судалгаа дүгнэлт хийж, шаардлагатай арга хэмжээ авч байх, байгууллагуудын “Шилэн данс”-ныхаа хөтлөлтөд
тавих дотоод хяналтыг тогмолжуулж, үйл ажиллагааг нь сайжруулах, “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтэд
нийцлийн аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж үр дүнд
хүргэн, хэрэгжилтийг тайлагнаж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгаж, аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хяналтын Хороо, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн
хурлын дарга нарт зөвлөн хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.
8. Төрийн
дээд одон, медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд Монгол улсад Атар газар
эзэмшиж газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон
хөгжүүлсний түүхт 60 жилийн ой, Төв аймгийн Архуст сум байгуулагдсны 60,
Баянцогт сум байгуулагдсны 90 жилийн ойг тохиолдуулан хөдөө аж ахуй,
боловсролын салбарын хөгжилд авъяас билэг, хүч хөдөлмөрөө дайчлан олон жил, үр
бүтээлтэй ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсан, мөн залуу хойч үеийг өөрийн арга
туршлагаар залгамжлан хүмүүжүүлж байгаа дараах иргэдийг төрийн дээд одон
медалиар шагнуулахаар Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар цол”-оор-2,“Гавъяат
агрономич цол”-оор -1, “Гавъяат дасгалжуулагч цол”-оор-1, “Гавъяат багш
цол”-оор-1, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор-5, “Алтан гадас
одон”-оор-23, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар-21 иргэдийг шагнуулахаар Монгол
Улсын Ерөнхийлөгчид уламжлалаа.
Аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн ээлжит 7 дугаар хуралдаанаар 8 асуудал хэлэлцэж 4 тогтоол
батлан, хуралдааны 4 тэмдэглэлээр үүрэг өгөв.