Булган аймгийн хүүхдийн
парламентын чуулган Булган суманд болж байна.
Тус чуулганд аймгийн ИТХ-ын
дарга М.Оюунбат оролцож үг хэллээ.
- Та бүхний дундаас олон
сайхан залуучууд төрөн гардаг. Тиймээс бид та бүхнээрээ бахархан дэмжиж явдаг. Аймаг,
орон нутгийнхаа хөгжлийн төлөө үнэтэй санал бодлоо илэрхийлнэ гэдэгт итгэж
байна. Та бүхний сурах бололцоо, боломж улам сайхан болж байна гэж аймгийн
ИТХ-ын дарга хэллээ.
Чуулганы нээлтэд аймгийн
ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Эрдэнэбаатар, мэргэжилтэн
М.Батчимэг, ГБХЗХГ-ын дарга Т.Баярбат нар оролцлоо.