ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“АВЬЯАС ХӨГЖҮҮЛЭГЧ СУРГУУЛЬ” ХҮҮХДИЙН ТУУРВИСАН УРЛАГИЙН БҮТЭЭЛ БОЛЛОО

2019-05-02

Аймгийн ИТХ, ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар хамтран Авьяас хөтөлбөрийн хүрээнд олон угсаатны соёлын өвийг өвлүүлэн уламжлах, хүүхэд бүрийн авьяасыг нээн илрүүлэх, тайлагнах зорилгоор ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд “Авьяас хөгжүүлэгч сургууль” хүүхдийн туурвисан урлагийн бүтээл, зохион бүтээгчдийн фестиваль зохион байгууллаа.

Фестивалийн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо нарын удирдлагууд оролцож, бүтээл туурвиж буй сурагчдад амжилт хүслээ.


Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургууль нийт 8649 сурагчтай. Эдгээр сурагчийн 77.6 хувь буюу 6712 сурагч нь “Авьяас хөгжүүлэгч сургууль” хүүхдийн туурвисан урлагийн бүтээл, зохион бүтээгчдийн фестивальд оролцсон байна. Тэд хэмнэл сонсгол, хөдөлгөөн тэнцвэр, хэл өгүүлэхүй, логик харилцаа, хараа орон зайн мэдрэмжид суурилсан авьяас гэсэн 5 чиглэлээр энэ хичээлийн жилд юу сурч мэдсэнээ, авьяас, ур чадвараа хэрхэн хөгжүүлснээ тайлагнасан юм. 

“Авьяас хөгжүүлэгч сургууль” хүүхдийн туурвисан урлагийн бүтээл, зохион бүтээгчдийн фестивалийн үеэр сургууль бүр өөр өөрийн онцлог, давуу тал, сурагчдын хөгжил, төлөвшил, ур чадварыг харуулсан шүлэг, дуу, бүжгийн үзүүлбэр толилуулж, оюун ухаан хөгжүүлэх төрөл бүрийн тоглоом, уран зураг, гар урлал, технологийн үззсгэлэн гаргаж олны хүртээл болголоо.

 “Авьяас хөгжүүлэгч сургууль” хүүхдийн туурвисан урлагийн бүтээл, зохион бүтээгчдийн фестивальд хөдөөгийн 16 сумын ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид оролцож байгаа. Сумын сургуулиудын хувьд бичлэг хийж уралдаан зохион байгуулсан. Фестивальд ерөнхий боловсролын 24 сургуулийн сурагчид оролцлоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%