Боловсролын салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадвартай боловсон хүчин бэлтгэхэд багшийг чадавхжуулах үүднээс Аймгийн Засаг дарга МУБИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд орон нутагт багшлах дадлагад гарах оюутнууд, удирдах багш нарыг тодорхой хугацаанд томилон ажиллуулах, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарыг эрдэмжүүлэх, сургалтын орчныг хөгжүүлэх, Дээд боловсролтой боловч багшийн мэргэжилгүй багш нарыг мэргэжил эзэмшүүлэх болон мэргэшлийн багшид өөр мэргэжил олгох хөрвөх сургалтыг зохион байгуулах, Улс аймгийн төрөлжсөн олимпиад, уралдаан тэмцээнд амжилт гаргаж эхний 3 байрт шалгарсан болон элсэлтийн ерөнхий шалгалтад 500-аас дээш оноо авсан багш болох хүсэлтэй сурагчдыг МУБИС-д сургалтын төлбөрийн 50%-ийн хөнгөлөлттэй суралцуулж, дотуур байрны төлбөрийн 50%-ийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг 17 чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. Мөн хамтын ажиллагааны хүрээнд МУБИС-аас Төв аймгийн 20 сургуульд физикийн хичээлд ашиглагдах “Цахилгаан электроник”-ийн цогц багаж тоног төхөөрөмжийг нийлүүлсэн юм. Тус тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах сургалтыг МУБИС-ийн мэргэжлийн баг нар явуулсан бөгөөд 24 сургуулийн 29 физикийн багш хамрагдсан юм