Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрийг Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа буюу “Хуульчийн Про-боно” өдөр болгон зарласны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар, Хуульчдын холбооны Төв аймаг дахь салбар, Хууль сахиулах тусгай чиг үүргийн байгууллагуудтай хамтран Зуунмод хотын төв “Мөнх-алдар”-ын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Зуунмод сумын 6 багийн иргэд Эрүү, Иргэн, Захиргааны чиглэлээр анхан шатны хууль, эрх зүйн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа зэргийг үнэ төлбөргүй авах боломжийг бүрдүүлсэн байна.
Түүнчлэн хууль сахиулах чиг үүрэгтэй байгууллагууд болох Цагдаагийн газар, Прокурорын байгууллага, Шүүхийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Төрийн архивын тасаг, Төв аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл, Төв аймаг дахь Эрх зүйн туслалцааны төв, Нийгмийн даатгалын шинэ хууль тогтоомжийг сурталчилах, дээрх байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлж ажиллах юм.