ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ЦАГААН САРНАЙ-2019” БҮЖГИЙН СПОРТЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2019-04-30

Төв аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Боловсрол, соёл урлагийн газар, “Монгол туургатан” театр, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас аймгийн аварга шалгаруулах “Цагаан сарнай-2019” бүжгийн спортын тэмцээнийг өнөөдөр МБСХ-той хамтран зохион байгууллаа. Тэмцээнд аймгийн 19 сумын 48 багийн 418 тамирчин оролцож нас насны ангиллын хос & соло формейшн хамтлагийн болон хосын төрлүүдэд өрсөлдөв.

МБСХ-ноос аймгийн төрийн удирдлагын байгууллагуудтай хамтран багш, дасгалжуулагчдын сургалтыг удаа дараа чанартай зохион байгуулж ирсний үр дүнд энэ удаагийн тэмцээнд сумдын багууд бэлтгэл сайтай оролцож хүчтэй өрсөлдлөө. Тэмцээн дээр МБСХ-ний шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллан үр дүнг Скейтинг систем компьютерийн программаар бодож гаргасан.

Ингээд хамтлагуудын дүнг нэгтгэхэд нийлбэр дүнгээр Э.Нандинцэцэг дасгалжуулагчтай Борнуур сумын баг тэргүүлж, Л.Мөнхцэцэг, Д.Оюунгэрэл, дасгалжуулагчтай Заамар сумын баг 2-р байранд, Л.Энхтөгс, н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай Баяндэлгэр сумын баг 3-р байранд жагсав.

Тэмцээний үйл ажиллагаанд Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Төв орон нутгийн хөтөлбөр, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Ганбат, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрууд тус тус бодитой дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байна.

Удахгүй Зуунмод хотноо бүжгийн спортын улсын чанартай томоохон тэмцээн зохион байгуулагдана.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%