ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2019-04-24

7 хоног бүрийн Лхагва гарагийн “Нийгмийн эрүүл мэндийн өдөр” болгон зарлаж, аймгийн хэмжээнд “Нарны алхалт”ын үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн. Үйл ажиллагааны хүрээнд 2017 онд Зуунмод сумын хэмжээнд 5515 иргэн, 26 сумын хэмжээнд 4250 нийт 9700 гаруй иргэд, албан хаагчдыг хамруулсан.

2018 оны 04 сарын 26-аас 10 сар сарыг дуустал Зуунмод хотын хэмжээнд төрийн болон төрийн бус 65 байгууллагын 4789 иргэд, 26 сумын 6060 иргэд нийт аймгийн хэмжээнд 10849 иргэдийг Нарны алхалтын үйл ажиллагаанд хамрууллаа. Мөн 2018 оны 11 сараас заалны хэлбэрт шилжүүлэн Зуунмод сумын 6 багийн ахмадуудад бүжгийн спортыг сурталчилж, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх ажлыг эрчимжүүлэн “Бүжгийн сар”-уудыг эхлүүлснээр 2018 онд сумын хэмжээнд зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцсон иргэдийн тоо өмнөх оноос өсч, аймгийн хэмжээнд хамрагдсан иргэдийн тоо 1099-өөр буюу 11,2 хувиар өссөн дүнтэй байна.

Энэ онд уг арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлэх зорилго тавьж, зөвхөн алхалт бус спортын бусад төрлүүд буюу 7 төрлийг нэмж, түүгээр хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлэн, сум, орон нутгийн иргэдийг түлхүү хамруулахаар өнөөдөр нээлтийн ажиллагаа зохион байгууллаа. “Нийгмийн эрүүл мэндийн өдөр”-ийн үйл ажиллагааг Зуунмод суманд Соёл амралын хүрээлэнд зохион байгуулж, өглөө 06:00 цагаас 20:00 цаг хүртэл иргэдийг спортоор хичээллэх бололцоог бий болгож байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%