Хэнтий аймагт зохион байгуулагдсан Дархан аварга Ж.Мөнхбат агсны нэрэмжит чөлөөт бөхийн 2019 оны өсвөр үеийн УАШТ-нд 39 байгууллагын 500 гаруй тамирчид хүчээ сорьсоноос Төв аймгийн баг тамирчид 2 мөнгөн медаль хүртэн 5 хүүхэд хүрэл медалийн төлөө өрсөлдөн шагналт 5-р байранд орж багийн дүнгээр эрэгтэй баг 46 оноогоор 3-р байранд шалгарч хүрэл медаль хүртжээ.Төв аймгийн чөлөөт бөхийн эрэгтэй баг УАШТ-нд багийн дүнгээр 2017 онд 5-р байр 2018 онд 4-р байр орж байсан бол 2019 онд амжилтаа дахин ахиуллаа.