ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Төлөөлөгчид тойрогтоо ажиллаж байна.

2014-12-01

2014.11.20

1 . Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан 3 удаа хуралдсан бөгөөд   2 удаагийн хуралд  бүрэн,1 удаагийн хуралд өвчний шалтгаанаар суугаагүй болно. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан файлаар авч уншиж,асууж тодруулах болон тухайн хэлэлцэх асуудлын талаарх иргэдээс гарсан санал,шүүмжийг хуралдааны үеэр хэлж ,хариулт,шийдвэрийг иргэдэд танилцуулж ажиллалаа.

2.ИТХ-ын нийгмийн бодлогын хороонд харьяалагдан ажиллаж, 2013 оны “Аймгийн ЗД-ын мөрийн хөтөлбөр” болон “2013 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-д  дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, 2014 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн зорилт,хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч,хурлын хорооогоор хэлэлцэн, нийгмийн бодлогын хорооны дүгнэлтүүдийг бичиж,хуралдаанд уншиж танилцууллаа.

3.ИТХ-аас гарч буй тогтоол,журмуудыг иргэдэд танилцуулж\Хайлааст багийн сургуулийн эцэг эхийн нэгдсэн хурлаар\ ажилласан.Цаашид төлөөлөгчдийн иргэдтэй ажиллах,тэдний саналыг байнга сонсоход анхаарч,тулгарч буй бэхршээлийг оновчтой шийдэх зайлшгүй шаардлага гарч байна.\унаа,шатахууны зардал,сум орон нутгийн удирдлага,мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа,төлөөлөгчийн эрх мэдэл,шийдвэр гаргах түвшин хязгаарлагдмал байдал,тэргүүлэгчдээс гарч буй шийдвэрийн мэдээлэл дутмаг байгаа зэрэг нь...\

4. ИТХ-ын Тэргүүлэгчдээс өгсөн үүрэг даалгаврын болон хурлын шийдвэрийн биелэлтийг шалгах ажлын хэсэгт хуваарилаагүй учир шалгалтаар явж ажилласангүй.

5.Сонгогдсон тойргийн Хайлааст багийн нийтийн хуралд 2 удаа сууж,тухайн багт тулгамдаж буй “Шижир-Алт”сургуулийн дээвэр болон сантехникийн засвар,цахилгааны монтажийг шинэчлэх,гал тогооны тоног төхөөрөмжөөр хангах,багийн гудамж талбайн гэрэлтүүлгийг хийх талаар санал оруулж, сумын ОНХ-ийн сангийн хөрөнгө оруулалтаар Шижир-Алт сургуулийн дээвэр,сантехникийн хэсэгчилсэн засварт-52,1 сая төгрөг, “Улз гол”ХХК-ий санхүүжилтээр сургуулийн цахилгааны монтажийг бүрэн шинэчилэхэд 21 сая төгрөг,”Платиниум ланд”ХХК 17 сая төгрөгийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гал тогооны тоног төхөөрөмжийг нийлүүлж,багийн  гудамж талбайн гэрэлтүүлгийг шинээр хийсэн байна.Төв болон Тосон,Төмстий багийн хуралд суугаагүй болно.

                6. Сонгогч иргэдээс ирсэн санал хүсэлт,өргөдөл,гомдлыг шийдвэрлүүлэх талаар анхаарч, Хайлааст багийн өндөр настан Д.Гомбосүрэнгийн өргөдөл,гомдлыг сумын байгаль орчны улсын байцаагчид хүргүүлж,шийдүүлсэн.

Шижир-Алтны дунд сургуулийн бүтэн өнчин болон 3 хүүхэд нь  зэрэг суралцдаг, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, зэрэг 38 сурагчид 1660000 төгрөгийн үнэ бүхий дүрэмт  хувцсыг 2 ААН,1 иргэнд\Илт гоулд-1 сая төгрөг,Голден хаммер-200 мянга, өөрөө-260 мянга\ тусламж хүсэх тухай төлөөлөгчийн албан тоот хүргүүлж шийдвэрлэсэн болно.

7.Сонгогч иргэдтэй багийн иргэдийн нийтийн хурал болон сургуулийн эцэг эхийн нэгдсэн хурлаар уулзаж, тэдний санал бодлыг сонсдог хэдий ч тухайлан айл өрхөөр явах,малчдын санаа бодлыг сонсох боломж нөхцөл хомс байна.

8.Төлөөлөгчийн ёс зүйг баритлан ажиллаж,ёс зүйн алдаа дутагдал гаргаагүй болно.

9.Хайлааст багийн төрийн байгууллагууд болох 9 жилийн дунд сургууль,эмнэлэг,цэцэрлэгийн халаалт,уурын зуухны асуудлыг шийдвэрлэхэд санаачилга гарган ажиллаж,орон нутгийн удирдлага,аймгийн хуралд удаа дараа хүсэлт гарган ажилласнаар 3 жилийн хугацаанд үргэлжилж,төрийн байгууллагуудын барилга байгууламжуудыг орон нутгийн өмчид шилжүүлсэн бөгөөд халаалтын асуудлыг шийдвэрлэх талаар  удаа дараа албан тоотыг хариуцах албан тушаалтанд хүргэж аймгийн Тэргүүлэгчдийн хурлаар  хэлэлцсэний үр дүнд өмчлөл хийгээд халаалтын зардлыг шийдэж төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

 

 

Тайлан бичсэн:Заамар сумын аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхцэцэг

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%