2014 -12 -01
2012 оноос хойш
бүрэн эрхийн хугацаанд ИТХурлын
ээлжит хуралдаанд 7 нь удаа сууж санал дэвшүүлж үг хэлсэн байна. Сонгогдсон
тойргийнхоо хөдөөний 2 багийн
БИНХуралд сууж 250 гаруй
иргэнд Аймгийн ИТХурлын бүтэц зохион байгуулалт, хурлаас гарсан
шийдвэрүүдийг уншиж танилцуулсан.
БИНХурлын дарга тэргүүлэгчидэд хуралаа удирдаж
явуулах хуульд нийцсэн тогтоол
шийдвэрийг яаж гаргах талаар арга зүйн
зөвөлгөөн өгсөн. Сумын засаг дарга болон иргэд сонгогчидоос гаргасан хүсэлтийн дагуу сумандаа ЗДТГазрын байрыг шинээр бариулах, хөдөөний 2 багт гүн
өрмийн худаг шинээр гаргах сумын төвийн албан газрууд нэгтсэн халаалтанд холбогдсонтой уялдаж цэвэр усны шугам бохирын
цэвэрлэх байгууламжийг хамтад нь
шийдэж өгөх саналуудыг хүлээн авч Аймгийн ИТХуралд удаа дараа
санал тавьж холбогдох газруудаас
нь хариу авсан болно. Манай сум нь
“шинэ сум” төсөлд хамрагдаж төслийн санхүүжилтээр нэгдсэн халаалтын шугамыг тавьж газар дээрх бүтээн байгуулалвын ажилууд хурдтай явагдаж байна.
Хууль хурлын шийдвэрээр тогтоосон дэг журмыг сахин биелүүлнэ. Хуулиар олгосон
бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төр
НӨУЁ-ны байгууллага олон нийтийн
холбоог бэхжүүлэхэд анхаарч иргидэд ил тод ажиллаж үнэн бодитой мэдээлэл өгч
байна.
Тайлан бичсэн. Лүн сумын аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Цогсайхан