ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Нийгэм эдийн засаг

2014-12-01

Манай аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 172.7 тэрбум төгрөг, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 1980.7 мянган төгрөг хүрэхээр тооцогдож байна. Улсын хэмжээний нийт ДНБ-ний 2 хувийг манай аймгийн ДНБ эзэлдэг бөгөөд улсын хэмжээнд ДНБ-ээр 7-р байранд ордог.

Манай аймгийн эдийн засгийн үндсэн гол салбар нь мал аж ахуй, газар тариалан юм. Тус аймаг  3.4 сая малтай, жилд дунджаар 510-580 мянган төл бойжуулдаг. Манай аймаг нь МАА-г эрчимжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр арвин ашиг шимт үүлдэр, омог, үржлийн хэсгийн цөм сүргийн мал 123 мянга, цэвэр эрлийз мал 87.0 мянга, эрчимжсэн фермерийн аж ахуй 245 болж өслөө.

 Манай аймгийн нутаг дэвсгэрийн 238.6 мян га талбай нь газар тариалангийн зориулалтай. Атрын 3 дахь аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх талаар төр засгаас ихээхэн анхаарч дэмжлэг үзүүлсэнээр тариаланч, ногоочдын идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд арвин ургац хураан авдаг байна. Манай аймаг нь мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоог үйлдвэрлэж дотоодын үйлдвэрлэлээрээ хүн амын хэрэгцээгээ хангасаар байна.          

Төв аймгийн нутаг дэвсгэрт аж ахуй нэгж, нөхөрлөл, хувьцаат компани, хоршоо 742, төсөвт байгууллага 197, төрийн бус байгууллага болон олон нийтийн байгууллага 275, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 3 тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

Аймгийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа 2119 аж ахуй нэгж байна. Эдгээрийг үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл төмс, хүнсний ногооны чиглэлээр 94 ААН, үр тарианы чиглэлээр 158 ААН, сүүний фермэрийн аж ахуй 140, махны үхрийн 7, шувууны 20, гахайны 29, зөгийн 9 аж ахуй, талх нарийн боов, сүү цагаан идээ, рашаан ус савлах 34, архины үйлдвэр 3, нийтийн хоолны 259, худалдааны үйлчилгээний 1200 гаруй цэг, мод модон эдлэлийн цех 16, оёдлын цех 33, савхи болон эсгий гутлын цех 38, эсгийний 25 цех, аялал жуулчлалын 54 ХХК тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Аймгийн хэмжээнд үйлдвэрлэл, дэд бүтэц, байгал орчин, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, Засаглалыг дэмжих, Тогтвортой амьжиргаа, Хустайн Байгалийн цогцолборт   тахь нутагшуулах гэх мэт салбар салбарын 100-иад төсөл амжилттай хэрэгжиж байна.                                           

     Байгаль орчны салбарын хүрээнд Голланд улсын Засгийн газар, Монголын байгал орчныг хамгаалах холбоотой хамтран Хустайн БЦГ-т тахь нутагшуулах төсөл, Цөлжилттэй тэмцэх газрын тогтвортой менежмент төсөл Баянцагаан, Бүрэн, Баян-Өнжүүл сумдад, Хот орчмын бэлчээрийн төсөл 17 суманд, Нөхөрлөлийн чадавхийг бэхжүүлэх төсөл Батсүмбэр, Жаргалант, Баянчандмань, Борнуур сумдад, ан амьтныг хамгаалах, менежментийг сайжруулах төсөл Мөнгөнморьт суманд амжилттай хэрэгжлээ.                                        

Нийгмийн салбарын хүрээнд Дани Монголын нийгэмлэг Монголын бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нийгэмлэгийн “Хөдөөгийн сургуулийн төсөл, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Дэлхийн банк, БСШУЯ-ны ‘Read’, “Хөдөөгийн сум, багийн сургуулиудын бага ангийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сүлжээг бэхжүүлэх нь” төсөл, Монгол улсын ҮГ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк “ Үр дүнд түргэн хүрэх санаачлагын түншлэл”  төсөл, НҮБ-ийн “Хүүхдийн сан”, “Бага насны хүүхдийн хөгжил” төсөл, “Эрүүл мэндийн салбарын хөгжил-3” төсөл зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж байна.

Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр Тогтвортой амьжиргаа хөтөлбөрийг 12 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд уг хөтөлбөр нь тус бүр 4 жилийн хугацаатай үргэлжлэх 3 үе шаттайгаар хэрэгжиж байгаа юм.

Төв аймгийн төр захиргааны байгууллагууд орон нутгийнхаа нийгэм соёлын асуудалд байнга анхаарч ирсэнээр ахиц өөрчлөлт жилээс жилд гарч байна.  Төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит мэргэжлийн урлагийн “Монгол туургатан” театр, нийтийн номын сан, аймгийн музей, 26 суманд соёлын төв, орон нутаг судлах танхимууд ажиллаж хөдөөгийн хүн амд соёлын үйлчилгээ хүргэх чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн газар Аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эмнэлэг  26, нөхөрлөлийн эмнэлэг 4, ортой хувийн эмнэлэг 2, үүдэн хувийн эмнэлэг 3, эм ханган нийлүүлэх байгууллага 1, хувийн эмийн сан 15, рашаан сувилал 3, бүгд 56 эрүүл мэндийн байгууллагад 1038 ажиллагсад ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт хүний гавъяат эмч 5, Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан 254, тэргүүлэх зэрэгтэй 19, ахлах зэрэгтэй 12 эмч, сувилагч 16 тус тус хүн ардынхаа эрүүл энхийн манаанд ажиллаж байна.

Ерөнхий боловсролын төрийн болон төрийн бус өмчийн 33 сургуульд 18.0 мянган сурагч, хүүхдийн цэцэрлэгт 3.0 мянган хүүхэд суралцаж байна. Ерөнхий боловсролын сургуульд нийт 793 багш ажиллаж байгаагаас мэргэжлийн багш 784 буюу 98.86 %-тай байна.      

1997 оноос суурь тавигдсан манай аймгийн гадаад харилцаа хаммын ажиллагаа өдгөө 7 улсын 9 муж хоттой шууд харилцаа хамтын ажиллагаа, Зүүн Азийн орны 11 мужтай аялал жуулчлалын харилцаа, хамтын ажиллагааг амжилттай өрнүүлэн ажиллаж байна. Үүнд: БНСУ-ын Кангвон муж, БНХАУ-ын Жилинь муж, Ляонин муж, Япон улсын Тоттори муж, ОХУ-ын Приморын хязгаар, ОХУ-ын Буриадын БНУ-ын Яруны район, Бүгд Найрамдах Болгар улсын Русь муж, Бүгд Найрамдах Унгар Улсын Шопрон хот, Швед улсын Барукке коммун, Тайландын Чанг Май, Лоасын Луанг Прабанг, Коамбожийн Сием Риеп, Веатнамын Куанг Нинх, Индонезийн Жог Жапарта, Малайзын Саравак, Филиппиний Себю муж болно. Мөн Төв аймаг Зүүн Азийн Аялал жуулчлалын Холбоо /2000/ EATOF-ийн гишүүн, Зүүн хойд Азийн бүс Нутгийн орнуудын засаг захиргаадын холбоо  /1997/ NEAR-ийн гишүүн аймаг юм.

 Төв аймаг нь хангай хээр, говь, тал хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой, аялал жуулчлалыг хөгжүүлэх ирээдүйтэй бүс нутаг юм. Монгол улсад ирсэн нийт жуулчдын 59 хувь нь манай аймагт ирж, 80 хувь нь аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг байна. Манай аймагт 44 аялал жуулчлалын бааз, 12 амралтын газар, 7 сувиллын газар нийт 63 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулдаг.

Эдгээрийн 90 хувь нь улирлын чанартай, 10 хувь нь тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 11 чиглэл бүхий аялал жуулчлалын маршрутаар иргэдэд үйлчилж байна. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%