ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ИТХ-ын Хүндэт өргөмжлөл гардууллаа

2019-04-18

2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат дүүргийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн Худалдаа хөгжлийн банканд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэт өргөмжлөлийг гардуулан өглөө.
Сүхбаатар дүүрэгт Төрийн ордон, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, яам агентлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага, элчин сайдын яамд, НҮБ, Дэлхийн банк, Азийн сан зэрэг төрийн болон олон улсын 30-аад байгууллага байрладаг.
Мөн Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, Эрүүл Мэндийн Шинжлэх ухааны их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль зэрэг 26 их, дээд сургуулиуд, 46 ерөнхий боловсролын сургууль, 48 цэцэрлэг, 5 банк, Улсын клиникийн нэгдсэн эмнэлэг зэрэг 7056 гаруй байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.
Энэ ч утгаараа Сүхбаатар дүүрэг нь дангаараа нийслэлийн төсвийн 31 хувийг бүрдүүлдэг.
Дээрх байгууллагуудаас Худалдаа, хөгжлийн банк сүүлийн 8 жилийн хугацаанд улсынхаа татварт нийт 152.9 тэрбум төгрөг төлсөн нь 136 хүүхдийн цэцэрлэг, 38 эмнэлэг, Улаанбаатараас Эрдэнэт хүртэлх 347 км хатуу хучилттай замыг шинээр бүтээн байгуулахтай тэнцэх хэмжээний мөнгийг улсдаа оруулсан байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%