Аймгийнхаа үйлвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж борлуулалтыг нь нэмэгдүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргаас үзэсгэлэн худалдааны тоог нэмэгдүүлсэн. Энэ хүрээнд 04 дүгээр сарын 12, 13-ны өдөр буюу өнөөдөр, маргааш Зуунмод Соёл амралтын хүрээлэнд “Хөдөлмөрийн амт-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэн худалдаанд 27 сумын 70 орчим үйлдвэрлэл эрхлэгчдийн 54 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байна.
Мөн “Хөдөлмөрийн амт-2019” үзэсгэлэн худалдаатай хамтатган Төв аймгийн хурдан удмын угшилын охин адууны “Алтан сав” дуудлага худалдааг 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулна.