ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2018 ОНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 9 ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДЖЭЭ

2019-04-16

“Осол гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил-2030” салбар дундын үндэсний чуулганыг угтан өнөөдөр улс орон даяар “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэ хүрээнд Төв аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар хамтран тус нөлөөллийн арга хэмжээнд нэгдэн, “Авто ослоос алаг үрсээ хамгаалцгаая” уриан дор 100 гаруй ажилтан, албан хаагчид дуу хоолойгоо нэгтгэсэн юм.  

Сүүлийн жилүүдэд осол гэмтлийн улмаас үүсэж буй нас баралтын тоо өсөх хандлагатай байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанаас харж болохоор байна. Дэлхий дахинд осол гэмтлийн улмаас жилд 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 сая гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтын дийнлэнх хувийг 5-29 насны хүүхэд залуус эзэлж байгаа бол манай улсад өнгөрсөн онд осол гэмтлийн шалтгаант гэмтэл болон хордлогын 142 мянга гаруй тохиолдол, гадны шалтгаант 2920 нас баралтын тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өвчлөл нь 23.7 хувь, нас баралт 11.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм. осол гэмтэл дотроо зам тээврийн шалтгаант осол нь өвчлөлийн 3 дахь, нас баралтын 2 дахь шалтгаан болж, 10-14 насны хүүхдүүд илүү өртөж, жилд улсын хэмжээнд 50 хүүхэд нас барсан тухай мэдээлэл байна. тэгвэл манай аймгийн хэмжээнд 2018 онд осол гэмтлийн шалтгаант өвчлөл 1028 тохиолдол бүртгэгдсэнээс зам тээврийн ослын улмаас 56 хүн нас барсны 9 нь 0-19 хүртэлх насны хүүхэд байжээ.

Орон нутгийн замд хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хүүхдийг зориулалтын суудалд суулгадаггүй, хамгаалах бүсийг тогтмол зөв хэрэглэдэггүй зэрэг томчуудын буруутай үйлдлээс болж бяцхан үрс минь гэмтэж бэртэн амь насаараа хохирохыг харсаар байх уу. Өнөөдрөөс эхэлж дээрх бүх буруу үйлдлийг таслан зогсоож, гэр бүл, үр хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө хариуцлагаа нэмэгдүүлж, замын хөдөлгөөний дүрэм журмаа мөрдөж байхыг аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулсан юм.   

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%