Дархан-Уул аймаг, сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас зохион байгуулж байгаа "Иргэдээ сонсоё" хэлэлцүүлэг Дархан сумын 8 дугаар багийн иргэдийн дунд 2014 оны10 дугаар сарын 28-ны өдрийн 15.00 цагт Жигүүр цогцолборын хурлын зааланд боллоо.Хэлэлцүүлэгт Аймгийн Иргэний танхимын дарга Л.Гүнчин, Дархан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, багийн ИНХ-ын дарга З.Эрдэнэбат, багийн Засаг дарга Д.Хүрэлчимэг нар оролцож иргэдийн санал хүсэлтийг сонсов. “Иргэдээ сонсоё” хэлэлцүүлэгт 59 иргэн оролцож, 12 иргэн үг хэллээ. Иргэдээ сонсож, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад талархаж, цаашид улирал бүр явуулж байхыг хүсэж, орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар санал хүсэлтээ илэрхийлэв. Тус багийн иргэдээс гаргасан саналыг багцлан хүргэвэл:
-Дэвшил ойролцоо автобусны зогсоол байхгүйгээс нийтийн тээвэр зогсох боломжгүй байна. Зогсоол хийж өгөөч
-Тойргоос уруудаад автомашин хурдтай орж ирж байна явган хүний гарцын асуудлыг шийдэж өгөхгүй бол дугуйны нөхөөс болох эрсдэл өндөр байна \
-Өрхийн эмнэлэг хол байна. Төмөр замын тэнд байгаа өрхийн эмнэлэг хүнд сурталтай байна
-Эмийн сангуудад хяналт шалгалт хийж өгөөч. Аптек бүр нэг төрлийн эмийг амандаа багтсан үнээр зарж байна. Үүнийг шалгаж өгөөч
-Сургууль, цэцэрлэгүүдэд үндэслэлгүйгээр хүүхдэс мөнгө татаж байна. Аудитын шалгалт хийж өгөөч
-Ахмадуудыг бүү ялгаварлаж байгаач. Эмнэлгийн үзлэг 18-64 нас заасан байна . Ахмадууд үзүүлж болохгүй юу
-Дэвшилд байрлах гахайтай айлуудыг холдуулах хэрэгтэй. Зундаа амьсгалах арга алга.
-Хүүхдийн тоглоомын талбай / гэр хороололд байгуулж өгөөч/