Аймгийн Засаг даргаас үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж жилд таваас доошгүй удаа үзэсгэлэн худалдааны үйл ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд жижиг дунд үйлвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, борлуулалтыг нь нэмэгдүүлэх зорилгоор 04 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Хөдөлмөрийн амт-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаанд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, цагаан идээ, өндөг, аж үйлдвэрийн бараа болон бэлэг дурсгалын зүйл, арьсан эдлэл зэрэг 27 сумын нэрийн хуудас болсон бараа бүтээгдэхүүнүүд дэлгэгдэх бөгөөд та бүхэн Төв сайхан нутгийнхаа үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нэмэлт өртөггүйгээр, үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс шууд худалдан авах боломжтой юм.