“Орцны сэргийлэгч” хэсэгчилсэн арга хэмжээ нь Дархан сумын хэмжээнд аж ахуйн нэгж байгууллага, олон нийтийн газар, гэр орон сууцанд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, илрүүлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг татан оролцуулах, хамтын ажиллагааг сайжруулах, иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг хангах, аж ахуйн нэгж байгууллагуудын аюулгүй байдлыг хангаж, зөрчил дутагдлыг илрүүлж, арилгуулах зорилгоор зохион байгуулагдаж байна.
Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын тамгын газар, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгаас хамтран зохион байгуулж буй энэхүү хэсэгчилсэн арга хэмжээг 2019 оны 04 дүгээр сарын 08-21-ний хоооронд Дархан сумын 1-18 дугаар багийн нутаг дэвсгэрт 1-18 дугаар багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар, Цагдаагийн газрын НХЖХТ-ийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан хэсгийн байцаагч нар, олон нийтийн цагдаа нар хамтран зохион байгуулах юм.
“Орцны сэргийлэгч” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд:
• 1-18 дугаар багийн айл өрхөөр орж, иргэдэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах, яриа таниулга хийх
• Орон сууцны байрны орц, гэр хорооллын гудамж бүрт цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах идэвх санаачлагатай иргэдийг судалж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, харилцан мэдээ, мэдээлэл солилцох чиглэлээр ажиллах, ялангуяа гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллүүдийг цаг алдалгүй мэдээлж байх нөхцөлийг бүрдүүлэх
• Иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж, гарын авлага бэлтгэж тараах
• 1-18 дугаар багийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй этгээдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, сургалт зохион байгуулах
• Гэр, орон сууцанд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулах юм.
Өнөөдөр /2019.04.09/ Дархан сумын ЗДТГ-ын албан хаагчдын хуралд Дархан сумын ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга, Цагдаагийн газрын НХЖХТ-ийн дарга цагдаагийн дэд хурандаа Н.Батхишиг “Орцны сэргийлэгч” хэсэгчилсэн арга хэмжээний зорилго, ач холбогдол, хамтран зохион байгуулах ажлын талаар багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч нарт танилцуулж, иргэдийн амар тайван амьдралын төлөө үр дүнтэй хамтран ажиллахыг уриаллаа.
ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗ