ЗАРЛАЛ
Цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйл 62.3-т “Иргэний зөвлөлийн гишүүн нь сүүлийн 5 жил цагдаа, прокурор, шүүгч, төрийн улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй, ял шийтгэлгүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн байна”, мөн хуулийн 62.4-т "Иргэний зөвлөлийн гишүүнээр энэ хуулийн 62.3-т заасан шаардлагыг хангасан, тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 5 жил оршин сууж байгаа, оршин суух бүртгэлтэй Монгол Улсын иргэнийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гурван жилийн хугацаагаар томилно" гэж тус тус заасны дагуу шаардлага хангасан “Иргэний зөвлөл”-ийн гишүүн болох сонирхолтой иргэд холбогдох материалаа аймгийн ИТХ-ын Ажлын албаны 208 тоот өрөөнд 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Жич:
Иргэний зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж байгаа иргэд дараах материалыг бүрдүүлнэ.
1. Өөрийн товч намтар /гараар бичсэн байх/
2. Төрийн албан хаагчийн анкет бөглөх /шинэчлэгдсэн загвараар/
3. Иргэний үнэмлэхний хуулбар /наториатаар батлуулсан байх/
Лавлах утас: 70273195, 91136996
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ