ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ОРОН НУТГИЙН БИЗНЕС ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БОЛОМЖ СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО

2019-04-01

Глоб интернэшнл төвөөс хэрэгжүүлж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих” төслийн хүрээнд “Орон нутгийн бизнес Европын холбооны зах зээлд гарах боломж” сэдэвт Захиргааны танхимын ээлжит уулзалт Төв аймгийн Зуунмод хотод болж өндөрлөлөө. Төв аймгийн ЗДТГ, Хүний эрхийн үндэсний комиссын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан тус уулзалтаар орон нутгийн бизнес эрхлэгчдэд Европын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох эдийн засгийн үр өгөөжийн талаар түлхүү мэдээлэл олгосон юм.
Мөн GSP+ буюу Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд бүтээгдэхүүнээ хэрхэн гаалийн татваргүй экспортлох боломжийн талаар танилцуулж, бодит боломжийг ашиглаж буй компаниудын туршлагаас хуваалцлаа. Үүний зэрэгцээ, тус уулзалт нь GSP+ механизм болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенциуд дахь үүргийг танилцуулах замаар хүний эрхийн сорилтуудын талаар орон нутгийн яриа хэлэлцүүлгийг бэхжүүлж, GSP+ механизмтай холбоотой асуудлуудыг тухайн орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах зорилготой юм. GSP+ механизмын ашиглалтыг орон нутгийн түвшинд дээшлүүлэх нь бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа тэлэх томоохон боломжийг олгохоос гадна тухайн бүсийн эдийн засгийн тогтвортой өсөлт болоод хүний эрхийн нөхцөл байдлыг нь дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас үзэж байгаагаа онцоллоо.
Одоогоор тус төсөл нь Армен, Боливи, Кабо Верде, Киргиз, Монгол, Пакистан, Парагвай, Филиппин, Шри Ланка гэсэн Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд эдийн засгийн урамшуулал хүртэж буй 9 улсад хэрэгжиж байна. Уг өгөөж хүртэж буй орнууд нь эдийн засгийн урамшууллынхаа хариуд НҮБ-ын хүний эрх, хөдөлмөрлөх эрх, хүрээлэн буй орчин, сайн засаглалтай холбоотой 27 конвенцийг даган мөрдөх үүрэг хүлээдэг. Төслийн хүрээнд Төв, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Увс аймаг болон Улаанбаатар хотноо тус тус Захиргааны танхимын уулзалтуудыг зохион байгуулж байгаа аж.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%