ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМАГ МОБАЙЛ ТЕХНОЛОГИЙН ИЖ БҮРДЛИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА БҮРЭН НЭВТРҮҮЛЛЭЭ

2019-04-01

Аймгийн Засаг даргаас өнгөрсөн онд 13 сум, Зуунмод сумын өрхийн эрүүл мэндийн төвийн 6 багт 185 сая төгрөгийн өртөг бүхий Мобайл технологийн иж бүрдлийг нэвтрүүлсэн. Үлдсэн сумдад нэвтрүүлэх ажлыг энэ онд шийдвэрлэж, “Эх хүүхдийн тусламж үйлчилгээний чанарт ахиц гаргая” зөвлөгөөний үеэр 11 суманд Мобайл технологийн иж бүрдлийг гардуулан өглөө. Ингэснээр аймгийн хэмжээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд мобайл технологийг 100 хувь үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа юм. Уг технологийг нэвтрүүлснээр орон нутгийн болон алслагдсан сумдын иргэдийн хувьд санхүүгийн асуудал болон цаг заваа хэмнэж, байгаа газраасаа эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг авахаас гадна дээд шатлалын эмнэлэгт цаг алдалгүй өвчнийг оношилж илгээх, өвчний хүндрэлээс сэргийлэх, халдварт бус өвчний эрт илрүүлгийн хамрагдалт нэмэгдэх боломж бүрдэж байна.
Мөн энэ үеэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт бүрэн тоноглосон фургон авто машин, Алтанбулаг, Баянхангай сумын Эрүүл мэндийн төвд “Вакцины хөргөгч”, Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвд “Лабораторийн тоног төхөөрөмж”, Борнуур сумын Эрүүл мэндийн төвд “Сүрьеэгийн лабораторийн микроскоп” зэргийг гардуулан өгсөн юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%