ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИЙН ЭРЭМБЭ БА ХЭН ХҮРТДЭГ ВЭ?

2019-03-29

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг 2009 оноос үе шаттайгаар эхэлсэн билээ.

Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 15 тоот захирамжаар байгуулагдсан Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг Төрийн шагналын тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.​ Энэхүү төслийн зарим заалтуудаас хэсэгчлэн толилуулж байна.

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ

7 дугаар зүйл.Төрийн дээд шагналын төрөл, эрэмбэ           

7.1. Төрийн дээд шагналыг дараах байдлаар ангилж, эрэмбэлнэ:

7.1.1.Эрхэм дээд шагнал:

7.1.1.1.Монгол Улсын баатар цол;

7.1.1.2.Улсын эрдэнэ цол;

7.1.1.3.Чингис хаан одон.

7.1.2.Эрхэм хүндэт шагнал:

7.1.2.1.Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол;

7.1.2.2.Эрдэнийн очир одон.

7.1.3.Хүндэт шагнал:  

7.1.3.1.Алтан гадас одон;

7.1.3.2.Цэргийн гавьяа одон;

7.1.3.3.Эхийн алдар I, II одон.

7.1.4. Медаль:

7.1.4.1.Цэргийн хүндэт медаль;

7.1.4.2.Хөдөлмөрийн хүндэт медаль;

7.1.4.3.Шударга журам медаль;

7.1.4.4.Найрамдал медаль;

7.1.4.5.Энхийн төлөө медаль.                            

7.2.Төрийн дээд шагнал нь медаль, хүндэт шагнал, эрхэм хүндэт шагнал, эрхэм дээд шагнал гэсэн өгсөх эрэмбэтэй байна.

7.3.Цолны энгэрийн тэмдэг, одон, түүний бичил хувилбар болон медалийн тодорхойлолтыг Монгол Улсын Их Хурал батална.

7.4.Чингис хаан болон Эрдэнийн очир одонгийн бичил хувилбарыг төсвийн зардлаар үйлдэж одонгийн хамт гардуулах бөгөөд бусад одонгийн бичил хувилбарыг тухайн одонгоор шагнагдсан хүний хүсэлтээр, өөрийнх нь зардлаар хийлгэн өгч болно.  

7.5.Цолны энгэрийн тэмдэг, одон, түүний бичил хувилбар болон медалийг энэ зүйлийн 7.3-т заасан тодорхойлолтын дагуу үйлдэх, хадгалах болон цолны батламж, үнэмлэх болон одон, медалийн үнэмлэх хийх асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар хариуцна.

8 дугаар зүйл. Төрийн дээд шагналын тоо

8.1. Төрийн дээд шагналыг дор дурдсан хязгаарын дотор олгоно. Үүнд:

8.1.1.Монгол Улсын баатар цолыг 5 жилд нэг удаа, нэг хүртэл хүнд;

8.1.2.Улсын эрдэнэ цолыг 3 жилд нэг удаа, нэг хүртэл хүнд;

8.1.3.Чингис хаан одонг жилд нэг удаа, нэг хүртэл хүнд;

8.1.4.Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолыг жилд 50 хүртэл хүнд;

8.1.5.Эрдэнийн очир одонг жилд 100 хүртэл хүнд;

8.1.6.Алтан гадас одонг жилд 1000 хүртэл хүнд;

8.1.7.Цэргийн гавьяа одонг жилд 500 хүртэл хүнд;                                   

8.2.Энэ зүйлийн 8.1-д зааснаас бусад төрийн дээд шагналын тоо хэмжээг тухайн жилийн онцлогтой уялдуулан, зохист харьцааг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгч  захирамж гарган жил бүр тогтооно.

8.3.Энэ зүйлийн 8.1-д заасан төрийн дээд шагналын тоо хэмжээ тухайн жилийн онцлогоос хамааран хэтрэх шаардлага үүсвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Монгол Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

9 дүгээр зүйл. Монгол Улсын баатар цол

9.1.Монгол Улсын баатар цолыг Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орноо батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах болон Монгол Улсыг хөгжүүлэх, эх орныхоо нэрийг алдаршуулах  эрхэм үйлсэд онцгой гавьяа байгуулсан иргэнд хүртээж, Монгол Улсын баатар цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэх гардуулна.

9.2. Эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие хайргүй зүтгэж, баатарлаг гавьяа байгуулан эх орныхоо төлөө амь насаа алдсан иргэнд Монгол Улсын баатар цолыг нэхэн хүртээж болно.

10 дугаар зүйл. Улсын эрдэнэ цол

10.1.Улсын эрдэнэ цолыг үндэсний уламжлалт соёлын биет бус өвийн хосгүй нандин ховор төрөл зүйлсийн тодорхой илэрхийллийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшиж, түүнийгээ улам боловсронгуй болгон хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэх, шавь сургах, сурталчилж түгээн дэлгэрүүлэхэд онцгой гавьяа байгуулсан иргэнд хүртээж, Улсын эрдэнэ цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэх гардуулна.

10.2.Улсын эрдэнэ цолыг Цагаан сарын баярыг тохиолдуулан олгоно.

11 дүгээр зүйл.Чингис хаан одон

11.1.Чингис хаан одонгоор Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнаж, одонг  батламж, үнэмлэхийн хамт гардуулна;

11.2.Чингис хаан одонг Их Эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан олгоно.

12 дугаар зүйл.Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол

12.1.Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолыг ажил мэргэжлийн өндөр ур чадвар, авьяас билгээрээ тодорч, төр, нийгэм, эдийн засаг, соёл, спорт, шинжлэх ухаан болон бусад салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт нийтээр хүлээн зөвшөөрөхүйц гавьяа байгуулж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан иргэнд хүртээж, Монгол Улсын Гавьяат зүтгэлтэн цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэхийг гардуулна.  

13 дүгээр зүйл. Эрдэнийн очир одон           

13.1.Эрдэнийн очир одонгоор дор дурдсан шалгуур хангасан хүнийг шагнаж, уг одонг  үнэмлэхийн хамт гардуулна:

13.1.1.Төр, нийгэм, эдийн засаг болон бусад салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулж, монгол үндэстний уламжлал, төрт ёсыг хадгалж, хамгаалах, хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан;

13.1.2.Олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлан Монгол Улсын найрсаг гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан;

14 дугаар зүйл. Алтан гадас одон

14.1.Алтан гадас одонгоор дор дурдсан шалгуур хангасан этгээдийг шагнаж, одонг үнэмлэхийн хамт гардуулна:

14.1.1.Иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагаанд гавьяа байгуулсан;

14.1.2. Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл хэрэгт гавьяа байгуулсан;

15 дугаар зүйл. Цэргийн гавьяа одон

15.1.Цэргийн гавьяа одонгоор Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, хууль сахиулах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт гавьяа байгуулсан цэргийн байгууллага, албан хаагчийг шагнаж одонг үнэмлэхийн хамт гардуулна.

16 дугаар зүйл. Эхийн алдар одон

16.1.Эхийн алдар одон нь I, II гэсэн зэрэгтэй байна.

16.2.Эхийн алдар I зэргийн одонгоор зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг, Эхийн алдар II зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг тус тус шагнаж, одонг үнэмлэхийн хамт гардуулна.

16.3.Энэ хуулийн 16.2-т заасан дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.

16.4.Энэ хуулийн 16.2-т заасан зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн гэдгийг энэ хуулийн 16.3-т заасан агуулгаар төсөөтэй хэрэглэж ойлгоно.

17 дугаар зүйл. Хөдөлмөрийн хүндэт медаль

17.1.Хөдөлмөрийн хүндэт медалиар дор дурдсан шалгуур хангасан иргэнийг шагнаж, уг медалийг үнэмлэхийн хамт гардуулна:

17.1.1.Иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл, боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад салбарын үйл ажиллагаанд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан;

17.1.2. Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулах үйл хэрэгт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан;  

18 дугаар зүйл. Цэргийн хүндэт медаль

18.1.Цэргийн хүндэт медалиар Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан албан хаагчийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

19 дүгээр зүйл. Шударга журам медаль

19.1.Шударга журам медалиар эрэлхэг зориг, авхаалж самбаа гарган гал, ой, хээрийн түймэр, байгалийн болон үйлдвэрлэлийн гамшиг, аюулаас хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгө авран хамгаалсан хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

19.2.Шударга журам медалиар нэхэн болон өмнөхөөс өөр болзол хангасан тохиолдолд дахин шагнаж болно.  

20 дугаар зүйл. Найрамдал медаль

20.1.Найрамдал медалиар Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

21 дүгээр зүйл. Энхийн төлөө медаль

21.1.Энхийн төлөө медалиар Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг сахиулах хүчин, олон улсын бусад ажиллагаанд оролцсон цэрэг, цагдаагийн албан хаагчид, энхийг сахиулах, хүмүүнлэгийн асуудлаар идэвхтэй ажиллаж, амжилт гаргасан иргэнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.  

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАХ ЖУРАМ           

22 дугаар зүйл.Төрийн дээд шагналаар шагнах ерөнхий журам

                        22.1.Төрийн дээд шагналаар шагнахад дараах журмыг баримтална:

                        22.1.1.Нэр дэвшүүлэх, тодорхойлох

                        22.1.2.Тодорхойлолтыг хүлээн авах, уламжлах, хянах, өргөн мэдүүлэх

                        22.1.3.Шагнах

                        22.1.4.Гардуулах

                        22.2.Төрийн дээд шагналаар шагнах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

23 дугаар зүйл. Төрийн дээд шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох

            23.1.Төрийн дээд шагналаар шагнуулахаар хэн ч өөрийнхөө болон бусдын нэрийг дэвшүүлэх эрхтэй.

            23.2.Өмнөх гавьяа, амжилт бүтээлээрээ салбарынхаа төрийн шагналаар шагналаар шагнагдсан хүнийг төрийн дээд шагналд нэр дэвшүүлнэ.

          23.3.Нэр дэвшүүлэгч нь хуульд заасан шагналын шалгуур үзүүлэлтийг хангасан тухай баримт материал, судалгаа тооцоог бүрдүүлж холбогдох хурлаар хэлэлцүүлнэ.

            23.4.Нэр дэвшүүлэх саналыг дараах хурлаар хэлэлцэнэ:

            23.4.1.Нэр дэвшигчийн ажиллаж буй газрын хамт олны хурлаар;

            23.4.2.Нэр дэвшигч төрийн бус байгууллагын гишүүн бол тухайн байгууллагын хамтын удирдлагын хурлаар;

            23.4.3.Харьяалагдах хамт олон байхгүй бол сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар;                       

            23.5.Нэр дэвшүүлсэн саналыг хуралд оролцогчдын олонхын саналаар шийдвэрлэнэ.

       23.6.Тухайн байгууллагын удирдах эрх бүхий албан тушаалтан нь хурлын шийдвэр, тэмдэглэлийг үндэслэн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан тодорхойлолт гаргах бөгөөд уг тодорхойлолтод ямар шагналд нэр дэвшүүлж байгааг дурдана.

         23.7.Нэр дэвшүүлэгч нь тодорхойлолт болон дор дурдсан бичиг баримтыг хавсарган, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад уламжилна:

              23.7.1.Нэр дэвшигчийн анкет. Анкетад нэр дэвшигчийн овог нэр, хүйс, регистрийн дугаар, төрсөн огноо, төрсөн газар, боловсрол, мэргэжил, урьд болон одоо эрхэлж байгаа ажил, урьд нь шагнагдсан төрийн шагналууд болон шагнуулах үндэслэл, холбоо барих утсыг тодорхой тусгасан байна.                                                                             
              23.7.2.Нэр дэвшүүлж байгаа төрийн дээд шагналын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж байгаа тухай баримт материал, судалгаа тооцоо

              23.7.3.Шагналд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн энэ зүйлийн 23.4-д заасан хурлын тэмдэглэл, шийдвэр

              23.7.4. Урьд шагнагдсан төрийн шагналын үнэмлэхийн хуулбар

          23.8. Дараах албан тушаалд ажиллаж байгаа иргэнийг нэр дурдсан албан тушаалтан төрийн дээд шагналд тодорхойлж, төрийн шагналаар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид шууд өргөн мэдүүлж болно. Үүнд:

                      23.8.1.Зэвсэгт хүчний албан хаагч, ажилтныг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга;

                      23.8.2.Улсын хил хамгаалах байгууллагын албан хаагч, ажилтныг  хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;

                      23.8.3.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч, ажилтныг Монгол Улсын Шадар сайд;

                      23.8.4.Хууль сахиулах тусгай чиг үүргийн төрийн  байгууллагын албан хаагч, ажилтныг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;

                      23.8.5.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;

                   23.8.6.Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Улсын Их Хурлаас томилогддог бусад албан тушаалтныг Монгол Улсын Их Хурлын дарга;

                     23.8.7.Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан, Монгол Улсын Их Хурлаас томилогддог, түүний харьяа төрийн байгууллагын ажилтныг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;

                     23.8.8.Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Ерөнхий прокурор, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;

                    23.8.9.Монгол Улсын Засгийн газрын гишүүн болон Засгийн газраас томилогддог албан тушаалтныг Монгол Улсын Ерөнхий сайд;

               23.8.10.Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтан, Засгийн газрын харьяа яам, тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн ажилтныг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

                   23.8.11.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга;

                   23.8.12.Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтныг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга;

                   23.8.13.Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, бүх шатны прокурор, гүйцэтгэх болон техникийн ажилтныг Монгол Улсын Ерөнхий прокурор;

                   23.8.14.Тагнуулын байгууллагын албан хаагч, ажилтныг Тагнуулын Ерөнхий газрын дарга.                       

                  23.9. Монгол Улсын Ерөнхийлөгчид шууд өргөн мэдүүлсэн энэ зүйлийн 23.8-д заасан эрх бүхий албан тушаалтны гаргасан тодорхойлолтод энэ зүйлийн 23.7.1-23.7.4-т заасан бичиг баримтыг хавсаргана.

                23.10.Монгол Улсад хувийн хэргээр байнга оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг төрийн дээд шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох, хянах, өргөн мэдүүлэхэд ерөнхий журмыг баримтална.

25 дугаар зүйл.Төрийн дээд шагналаар шагнах

              25.1.Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, төрийн дээд шагналаар шагнана.              

             25.2.Ерөнхийлөгчийн Тамгын газар төрийн дээд шагналаар шагнуулахаар өргөн мэдүүлсэн баримт бичгийн бүрдэл, агуулгыг судалж, энэ хуульд заасан шаардлагыг хангасан нэр дэвшигчийг төрийн дээд шагналаар шагнуулахаар санал боловсруулан, зарлигийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, шийдвэрлүүлнэ.           

26 дугаар зүйл.Төрийн дээд шагнал гардуулах

            26.1.Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулна.

            26.2.Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар, түүний нэрийн өмнөөс дараах эрх бүхий этгээд гардуулж болно:

                    26.2.1.Монгол Улсын Их Хурлын дарга

                    26.2.2.Монгол Улсын Ерөнхий сайд

                    26.2.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, дэд дарга

                    26.2.4.Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн

                    26.2.5.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

                    26.2.6.Аймаг, нийслэлийн Засаг дарга

                    26.2.7.Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

                    26.2.8.Сум, дүүргийн Засаг дарга

                    26.3.Төрийн дээд шагналыг Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш 1 сарын дотор ёслол төгөлдөр гардуулна.

                    26.4.Энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан этгээд нь төрийн дээд шагналыг гардуулсан тухай тэмдэглэл үйлдэж, шагнал гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ

27 дугаар зүйл.Төрийн дээд шагналаар шагнах тусгай журам                       

27.1.Олон нийтэд илэрхий үйл баримтад тулгуурлан нийтээр хүлээн зөвшөөрөхүйц онцгой гавьяа байгуулсан хүнийг Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд төрийн дээд шагналаар шагнах асуудлыг тааллаараа шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан журам үйлчлэхгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БҮТЭЭЛД ОЛГОХ ТӨРИЙН ШАГНАЛ

28 дугаар зүйл. Төрийн соёрхол

28.1.Төрийн соёрхлыг шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, үйлдвэрлэл, урлаг, утга зохиол, оюуны шилдэг гарамгай бүтээлд олгох бөгөөд төрийн дээд шагналын эрэмбийн хувьд эрхэм хүндэт шагнал болно.

28.2.Төрийн соёрхолд нэр дэвшигдсэн бүтээл шалгаруулах, төрийн соёрхол олгох журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

28.3. Төрийн соёрхлын энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэхийн загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

29 дүгээр зүйл. Төрийн гэрэгэ - Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал

29.1.Төрийн гэрэгэ - Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналыг монгол хүний оюун ухаан, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлон бүтээгдэж, тухайн ондоо үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн үйлдвэр, барилга, байгууламж, цогцолбор, хэвлэгдэн гарсан ном зохиол, үзэгчдэд хүрсэн урлаг, соёлын бүтээлд олгох бөгөөд төрийн дээд шагналын эрэмбийн хувьд хүндэт шагнал болно.

29.2.Төрийн гэрэгэ - Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналд нэр дэвшигдсэн бүтээл шалгаруулах, уг шагналыг олгох журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

29.3.Төрийн гэрэгэ - Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналын тэмдэг, батламжийн загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

38 дугаар зүйл. Хориглох зүйл

38.1.Төрийн шагналтай холбоотой дор дурдсан үйлдэл хийхийг хориглоно:

38.1.1.Энэ хуульд заасан төрийн дээд шагнал болон бусад шагналыг хуурамчаар үйлдэх, ашиглах, түүнтэй ижил төрлийн нэр, гадаад байдлаар ижил төстэй одон, медаль, тэмдэг бий болгох, үйлдвэрлэх;

38.1.2.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө бий болсон төрийн дээд шагнал болон бусад шагналыг хуурамчаар үйлдэх, ашиглах, тэдгээртэй ижил төрлийн нэр, гадаад байдлаар ижил төстэй цол, одон, медаль, тэмдэг бий болгох, үйлдвэрлэх, олгох;

38.1.3.Төрийн шагналд зуучлах, төрийн шагналаар шагнасны төлөө бэлэг, шан харамж авах;   

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%